Байгаль хамгаалагчдын хэлж буйгаар, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас өлсөж туйлдсан цагаан баавгайнууд хоол хүнс эрэн хүн амын суурьшил нутаг руу орж ирэх болсон байна.
Рыркайпий хот руу цагаан баавгай орж ирэх тохиолдол нэмэгдэх болсонтой холбогдуулан тус тосгоныг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай гэж мэргэжилтнүүд үзэж байгаа аж. Тус тосгонд нийт 56 цагаан баавгай орж ирсэн бөгөөд залуу болон нас бие гүйцсэн цагаан баавгайнууд байсан гэж тус хотын баавгайн эргүүл хамгаалалтын хөтөлбөрийн дарга Татьяна Миненко хэлснийг “Ria Novosti” агентлагт уламжлав.
Цагаан баавгайнууд Рыркайпий тосгоноос 2.2 километрийн зайтай орших Мыс Отто Шмидта хэмээх газарт нутагладаг аж. “Цаг уурын өөрчлөлт, дэлхийн дулаарал энэ бүс нутагт онцгой мэдрэгдэж байгаа бөгөөд хэрвээ мөс хангалттай хөлдөхгүй бол цагаан баавгайнууд далайд гарч далайн гахай, далайн хав агнах боломжгүй болно. Мөс бүрэн хөлдөх хүртэл цагаан баавгайнуудыг тосгоноос хооллож байна” гэж Дэлхийн байгаль хамгаалах сангийн байгаль хамгаалагч Михаил Стишов мэдэгджээ.
Рыркайпий тосгон руу ойр ойрхон цагаан баавгайнууд ирж байгаатай холбогдуулан 700 орчим оршин суугчтай тус тосгоныг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай гэж Хойд туйлын биологийн хүрээлэнгийн цагаан баавгайн мэргэжилтэн өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
