The Wall Street Journal сонинд мэдээлснээр, Латин Америкт кофены үйлдвэрлэл буурсны улмаас сүүлийн хэдэн долоо хоногт кофены үнэ 25 хувиар нэмэгджээ. Intercontinental Exchange бирж дээр нэг кг кофены фьючерс үнэ 2.16 ам.долларт хүрсэн бол аравдугаар сард 93 цент байжээ.
Сүүлийн хэдэн долоо хоногт кофены нөөц 4.680 сая кг-аар буурчээ. Үүний гол шалтгаан нь Хондурас улсад хуурайшилтын улмаас кофены ургац буурсантай холбон тайлбарлаж байна. Бразил, Перуд мөн цаг агаарын таагүй нөхцөл үүсээд байгаа юм.
Арабика төрлийн кофе гол төлөв Латин Америкийн улс орнуудад ургадаг бөгөөд Хондурас улс дэлхийн кофены 10 хувийг үйлдвэрлэдэг байна. Intercontinental Exchange биржийн гэрчилгээ бүхий кофены ихэнх хувийг Хондурас улс нийлүүлдэг тул эл улсын кофе дэлхийн зах зээлийн үнэд ихээхэн нөлөө үзүүлдэг.
Олон улсын кофены байгууллага 2019-2020 хөдөө аж ахуйн жилд кофены үйлдвэрлэлийн хэмжээ 0.9 хувиар буурч 167.4 сая шуудай /нэг шуудай – 60 кг/ буюу 10 сая тонн болж буурна гэсэн тооцоо гаргажээ. Арабика сортын кофе 2.7 хувиар буурч, 95.68 сая шуудай хүрэх магадлалтай байна. Энэ нь сүүлийн дөрвөн жилд байгаагүй доод хэмжээ юм.
Үүнтэй зэрэгцэн дэлхийн зах зээлд кофены эрэлт өсөх төлөвтэй байна. Ази, Номхон далайн бүсийн орнуудад кофены хэрэглээ гурван хувиар, Европт 1-2 хувиар өсөх төлөв ажиглагдаж байна.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
