Тэргүүн байранд “Ийгл Ньюс” телевиз- “Бодит байдал-Нийгэмд эерэг өөрчлөлт авчирч буй залуучууд” нэвтрүүлэг шалгарч 3 сая төгрөг, дэд байранд “MNB World” суваг- Generation: Treat people how want to be treated, and never lose hope” нэвтрүүлэг шалгарч 2 сая төгрөг, гуравдугаар байранд “OTV” телевизийн “Өөрсдөөсөө эхэлье” нэвтрүүлэг шалгарч 1 сая төгрөгийн шагнал авлаа.
Энэхүү уралдааны гол зорилго нь төрөөс залуучуудад үзүүлж буй үйлчилгээг сурталчлан таниулах, залуучуудыг эерэг хандлага, амьдралын зөв дадал, хэвшилд уриалах, хотын соёлыг түгээн дэлгэрүүлэх, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх, тэдний өмнө тулгамдаж буй асуудлын шийдлийг тодорхойлох, залуучуудын оролцоог хангахад чиглэсэн юм.

Ёслолын үйл ажиллагаан дээр Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуул хэлэхдээ, өнөөгийн залуучууд нийгмийн аливаа асуудалд зөвхөн сөрөг талаас нь биш, эерэг өөрчлөлтийг хийх талаас нь хандаж, санал бодлоо илэрхийлэх боломжийг олгосон нь уралдааны гол онцлог байв. Сүүлийн 5-6 жилийн хооронд манай улсад асар хурдтай хөгжиж байгаа салбар бол нийгмийн сүлжээ юм. Үүнийг сэтгүүлзүйн салбар хянах, эс хянахыг та бүхэн мэргэн оюун ухаандаа тунгаана биз ээ. Нэг жишээг нь авч үзвэл, Харилцаа холбооны зохицуулах хорооноос гаргаж буй мэдээгээр Монгол улс фейсбүүк хэмээх нийгмийн сүлжээний хэрэглээгээрээ дэлхийд 10 дугаарт, Азидаа 1 дүгээрт ордог гэсэн мэдээлэл байна. Яг энэ хэрэглээгээ өөрийгөө хөгжүүлэхэд, нийгэмд эерэг өөрчлөлт авч ирэхэд хэрхэн зөв ашиглаж чадаж байгаа тал дээр анализ хийгээд үзэхээр дэлхийн улс орнуудын сүүлээсээ 10 дугаарт явж байгаа дүр зураг ажиглагдаж байна. Нийгмийн сүлжээгээр дамжуулж эерэг зөв санал санаачилга, асуудлын гарц шийдэл, шинэ бүтээл зэргийг хоорондоо хуваалцаж байвал нийгэмд давамгайлсан сөрөг уур амьсгалыг эерэгээр өөрчилж, хөгжиж чадна. Тиймээс бид Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуульд заасан бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд энэхүү уралдааныг зохион байгууллаа. Цаашид энэхүү арга хэмжээг жил болгон уламжлал болгон зохион байгуулна” гэлээ. гэж Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан...
Халх гол сумаас 65 дайчны шарил, 3000 гаруй сум, галт хэрэгсэл илрүүлжээ
Монгол Улс, ОХУ-ын цэргийн археологийн хамтарсан тав дахь удаагийн экспедиц Дорнод аймгийн Халхгол сумын нутагт эрэл хайгуул хийж байна. 250...
