Гадаад оронд ажиллан амьдарч, сурч боловсрон, нарийн мэргэжил, ур чадвар эзэмшсэн залуучууд, гэр бүлээрээ эх орондоо суурьших, амьдрах орчныг бүрдүүлэх, хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх, ажлын байранд зуучлах, гадаад улсын тэргүүн туршлага, өндөр технологи, шинэ санааг үндэсний технологи болгон нутагшуулах, гарааны компани эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготойгоор “Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе” хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг энэ оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 12:00-16:00 цагт МҮХАҮТ-ын хүлээн авалтын танхимд болох гэж байна. Тус яармагийг Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл” ТББ, “Хилийн чанад дахь Монголчуудын холбоо” ТББ, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ) хамтран зохион байгуулж байгаа юм. Уг үзэсгэлэн яармагт 15-34 насны ажил идэвхтэй хайж байгаа залуучуудыг урьж байгаа ажээ.
Тус хөдөлмөрийн үзэсгэлэн яармагт “Хилийн чанад дахь Монголчуудын холбоо”-нд гишүүнчлэлтэй 140 гаруй төрийн бус байгууллагын төлөөллүүд болон “Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл” ТББ-ын гишүүн АНУ, ОХУ, БНХАУ, БНСУ, ХБНГУ, БНТУ, Англи, Япон, Австри, Тайвань улсын их, дээд сургуулийг төгсөгчдийн холбооны гишүүд, гадаадад их дээд сургуульд суралцаж төгссөн залуучууд, ажил идэвхтэй хайж байгаа залуучууд оролцсоноор аж ахуйн нэгж байгууллагуудыг эрэлтэд нийцсэн боловсон хүчнээр хангаж, гадаад орны сайн туршлагыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх юм байна. Мөн тус арга хэмжээний гол онцлог нь мэргэжлээрээ олон жил ажилласан, ур чадвараараа үнэлэгдсэн хэрнээ диплом болон мэргэжлийн үнэмлэхгүй иргэдийг шалган газар дээр нь мэргэжлийн үнэмлэх олгох ажээ.
More Stories
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Тэрбээр “Сүхбаатар дулааны цахилгаан станц”-ийн нээлтэд оролцов. Энэ станц орон нутгийн...
ЗГ:2030 он гэхэд 100 мянган өрхийг орон сууцанд оруулах бодлогыг зорилгоо болгон ажиллаж байна
Өчигдөр /2026.11.03/ 15:00 цагаас Төрийн ордны зүүн талын галарейд “100 мянган айлын орон сууц Үндэсний хөтөлбөрийн тухай мэдээллийг сэтгүүлчидэд өгөх...
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын 5...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
