Нийслэл Улаанбаатар хот байгуулагдсаны 380 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран гэр бүлийн үнэ цэнэ, хамтын амьдралын утга учир, эцэг эхийн хамтын үүрэг, хариуцлагыг таниулах чиглэлээр үр дүнтэй арга хэмжээ зохион байгуулж, үр хүүхдээ хөдөлмөрч, шударга, ёс суртахуунтай иргэн болгон төлөвшүүлж байгаа гэр бүлийг олон нийтэд сурталчилан, урамшуулах хүндэтгэлийн арга хэмжээ Нийслэлийн Засаг даргын ёслолын танхимд болж өндөрлөлөө.

“Шилдэг гэр бүл” шалгаруулах захирамж, удирдамж Нийслэлийн хэмжээнд нийт 211 байгууллагад хүргүүлснээс 1-р шатанд 152 хороодын 132 гэр бүл материалаа бэлтгэн ирүүлсэн байна. Дээрх материалаас 9 дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн ажлын хэсэг 56 гэр бүл шалгаруулан, Нийслэлийн “Шилдэг гэр бүл”-д өрсөлдүүлэхээр ирүүлснээс Нийслэлийн ажлын хэсэг тэдгээр гэр бүлээс 5 номинациар тус бүрд 2 гэр бүл нийт 10 “Шилдэг гэр бүл” -ийг шалгаруулав.

. Үүнд:
1.“Хүмүүнлэг” шилдэг гэр бүл: Баянзүрх дүүрэг – Э.Нандинцэцэгийн гэр бүл
2. “Хүмүүнлэг” шилдэг гэр бүл: Багануур дүүрэг – Д.Энхбаатарын гэр бүл
3. “Бүтээлч” шилдэг гэр бүл: Хан-Уул дүүрэг – А.Энхбаатарын гэр бүл
4. “Бүтээлч” шилдэг гэр бүл: Баянзүрх дүүрэг – Д.Сонинсайханы гэр бүл
5. “Спортлог” шилдэг гэр бүл: Баянзүрх дүүрэг – Ш.Жамбалын гэр бүл
6. “Спортлог” шилдэг гэр бүл: Чингэлтэй дүүрэг – Б.Батаагийн гэр бүл
7. “Эко” шилдэг гэр бүл: – Багануур дүүрэг – Р.Намнансүрэнгийн гэр бүл
8. “Эко” шилдэг гэр бүл: – Сонгинохайрхан дүүрэг – С.Самдандовжидийн гэр бүл
9. “Оюунлаг” шилдэг гэр бүл: Хан-Уул дүүрэг – Б.Галиндэвийн гэр бүл
“Оюунлаг” шилдэг гэр бүл: Сүхбаатар дүүрэг – Г.Акимийн гэр бүл нар тус тус шалгарлаа.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан...
Халх гол сумаас 65 дайчны шарил, 3000 гаруй сум, галт хэрэгсэл илрүүлжээ
Монгол Улс, ОХУ-ын цэргийн археологийн хамтарсан тав дахь удаагийн экспедиц Дорнод аймгийн Халхгол сумын нутагт эрэл хайгуул хийж байна. 250...
