Уулнаас баавгай буусан тохиолдлууд ойрын хугацаанд гарч буй. Үүнийг байгаль орчны мэргэжилтнүүд хэлэхдээ, хоол тэжээл нь ховордсоны улмаас хэмээн тайлбарласан.
Тэгвэл, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар 2020 оны есдүгээр сарын 01-нийг хүртэл хуш модны самар түүж бэлтгэх, худалдан борлуулах, экспортлохыг хориглоод байгаа юм.
Нийслэлийн ногоон бүсийн ойн сан нь “Ойн тухай хууль”-д заасны дагуу экологи-эдийн засгийн ач холбогдлоороо хамгаалалтын бүсийн ойд хамаардаг. Ногоон бүсийн ой нь байгалийн аясаар ургасан ой бөгөөд шинэс, хуш, нарс, хус зонхилж улиангар, гацуур, улиас, бургас харьцангуй бага талбайд тархсан байдаг. Ойн сангийн талбай 116.257 га, үүнээс ойгоор бүрхэгдсэн талбай 95.234 га, ойгоор бүрхэгдээгүй талбай 17.534 га, ойн бус талбай 3.480 га байна. Үүнээс 16.520 га талбай буюу 17,3 хувийг хушин ой эзэлдэг. Жил бүрийн намар иргэд олноороо хотын ногоон бүсийн ойд зорчиж, ойн дагалт баялаг болох хушны самар түүдэг тул 2020 оны есдүгээр сарын 01-нийг хүртэл дээрх зорилгоор зорчихгүй байхыг Нийслэлийн Байгаль орчны газраас анхааруулж байна.
Хуш модны ургалт, самар түүх явцад байгаль орчинд учруулдаг сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор хэрэгжүүлж буй шийдвэрийг дэмжиж, зөрчлийн мэдээллийг Нийслэлийн Байгаль орчны газрын байгаль хамгаалагчид болон байгаль орчны зөрчил гомдлын мэдээлэл хүлээн авах “Зуслан” аппликэйшнээр дамжуулан ирүүлэхийг уриалж байна. Самар түүж бэлтгэсэн гэм буруутай этгээдээр экологи-эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон мөнгөн дүнг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлдэг гэлээ.
More Stories
“Хунт нуур” балетыг хоёр өөр театрын тавилтаар үзэгчдэд хүргэнэ
"Хунт нуур" балетын симфони оркестор хөгжим нь тухайн бүжгэн жүжгийн далай тэнгис, хунгуудын уран хөдөлгөөн, хүний хайр дурлалын ариун сайхныг...
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани...
Нийслэлийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулж барилгажуулах дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ...
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН МАРДАЙН “УРАН”-Ы ТӨСӨЛ УРАГШИЛЖ БАЙНА
Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургадугаар сард “Дорнод Уран” нэртэй...
ТЭРТЭЭХ ХААЛТТАЙ МАРДАЙН ОРД НЭЭЛТТЭЙ ТӨСӨЛ БОЛОН ДАХИН СЭРГЭХ ГЭЖ БАЙНА
Зөвлөлтийн үеийн нууцлагдмал түүхтэй Мардайн ураны орд өнөөдөр шинэ шатанд шилжихэд бэлэн болжээ. Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” ХХК 2025...
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ- 2025 Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт 2025 оны 06...