Уг үзүүлэлтээр хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд өмнөх сараас өөрчлөлтгүй, өмнөх оны эцсээс 5.4 хувь, өмнөх оны мөн үеэс 9.0 хувиар өссөн байна.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 9.0 хувиар өсөхөд
- мах, махан бүтээгдэхүүний дэд бүлгийн үнэ 37.2 хувь
- хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 8.9 хувь
- орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 11.3 тэр дундаа цахилгаан
- хийн болон бусад түлшний дэд бүлгийн үнэ 14.4 хувь өссөн нь нөлөөлжээ.
Өмнөх оны эцсээс инфляц 5.4 хувиар өсөхөд
- хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 11.7 хувь
- хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 4.7 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлгийн
- үнэ дүнгээрээ 2.5 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Харин өмнөх сараас өөрчлөлтгүй гарахад хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ буурсан ч орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлш, хувцас, бөс бараа, гутлын бүлэг болон согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ өссөн нь нөлөөлжээ.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ нийслэлд өмнөх оны мөн үеэс 10.5 хувиар өсөхөд
- хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 18.1 хувь
- хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 13.5 хувь
- орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ 13.0 хувь
- согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ 3.4 хувь эм, тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ 5.4 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Улаанбаатар хотод есдүгээр сард өмнөх сараас хэрэглээний сагсны 344 нэрийн бараа, үйлчилгээний 29.9 хувь буюу 103 бараа, үйлчилгээний үнэ өсөж 7.3 хувь буюу 25 бараа, үйлчилгээний үнэ буурч, 62.8 хувь буюу 216 бараа үйлчилгээний үнэ өөрчлөлтгүй байв. Судалгаанд сонгогдсон хүнсний 100 нэрийн барааны 47 нэрийн барааны үнэ нэмэгджээ.
Харин бусад аймгийн хувьд ямар байгааг дараах зургаас харна уу.


More Stories
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцааж буй асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигтай (2025.07.30) албан ёсны уулзалт...
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж байна
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж “Мөрөн” олон улсын нисэх буудал нь иргэний...
Ойн 14 түймрээс 7 түймрийг цурамд оруулж, 7 түймрийг хяналт авч, бүрэн унтраахаар ажиллаж байна
Улсын хэмжээнд өнөөдөр байдлаар 14 ойн түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Ерөө суманд-3, Хүдэр суманд-4 буюу нийт 7 ойн гал түймрийг...
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголт энэ долоо хоногт орно
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголтыг долоодугаар сарын сүүлийн долоо хоногт, буюу энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ....
Сэргээн засах болон сувиллын тусламж үйлчилгээний төлбөрийн зардлыг нэмлээ
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс сэргээн засах болон сувиллын тусламж үйлчилгээний төлбөрийн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох хэмжээг...
Тусгай замын автобус төслийн ТЭЗҮ-ийн ажлын даалгавар боловсруулж байна
Улаанбаатар хотоос 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил”-ээр нэрлэж, 2025-2028 онд хэрэгжүүлэх 24 мега төслийг үе шаттай хэрэгжүүлж байгаа. Үүний нэг...