“Амгалан” амаржих газрын эмч нарын буруугаас болж хохирсон иргэн өнөөдөр /2019.10.09/ мэдээлэл хийлээ.
Иргэн З.Жавзанпагам “Амгалан амаржих газрын эмч нар намайг өндгөвчний маш том уйланхайтай байна. Жирэмсэн үед уйланхайтай байж болохгүй яаралтай хагалгаанд орно гэсний дагуу 2018 оны долдугаар сарын 18-нд эмч нарын зөвлөгөөнөөр орж маргааш нь хагалгаанд орохоор болсон. Дурангийн хагалгаанд орох байсан ч дуран эвдэрсэн гэх шалтгаанаар хэвлийн хагалгаанд оруулсан. Хагалгааг “Амгалан” амаржих газрын эмч н.Даваацэцэг, н.Ганболд удирдсан. Хагалгааны дараа сэрэхэд миний бие маш их өвдөлттэй байсан. Улмаар бөөлжиж,түгжрэлийн шинж тэмдэг илэрсэн. Хагалгаанаас хойш “Амгалан” амаржих газар 22 хоног ямар нэгэн оношгүйгээр өвдөх бүрт өвчин намдаагч хийлгэснээс болж зургаан сартай ургаа цаашид тээх боломжгүй болсон. Миний бие улам л муудаж онош нь тодрохгүй байсан учраас н.Даваацэцэг, н.Ганболд эмч нар намайг улсын хоёрдугаар эмнэлгийн үүдэнд өвчний түүх ч бичиж өгөлгүй хаясан.
Хоёрдугаар эмнэлэгт хагалгаанд орсны дараа тус эмнэлгийн эмч нар надад “ Чиний бөөрийг уйланхайтай андуурч хагалгаа хийсэн байна. Хагалгааг хийх явцад чиний биед маарал үлдээснээс болж бүх эрхтнүүд чинь хоорондоо наалдсан байна. Цаг алдсан бол амиа ч алдах эрсдэлтэй байсан” гэж хэлсэн.
Улмаар 2019 оны нэгдүгээр сард ажиллагаагүй болсон бөөрөө авхуулсан. Хэрэв “Амгалан” амаржих газрын эмч нар намайг зөв оношилж эмчилсэн бол би эрүүл саруул бөөртэй, есөн сартай охинтой байх байсан. Тэд надаас уучлалт ч гуйгаагүй.
Тангараг өргөсөн эмч нар ийм үйлдэл гаргасанд үнэхээр харамсалтай байна. ”Амгалан” амаржих газрынхан Чиний энэ гомдлыг бид нар 15 сая төгрөгөөр дарна. Үүнээс өөр боломж бид нарт үгүй” гэж хэлсэн. Надад их сонин санагдсан. Миний бөөрийг авчхаад ингэж хэлж байдаг муухай байна. Би мөнгө биш эрүүл мэндээ авмаар байна” гэв.
“АМГАЛАН” АМАРЖИХ ГАЗРЫН ЭМЧ НАРТ НАРТ ХАРИУЦЛАГА ТООЦОХ АЛБАН ТООТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМАНД ХҮРГҮҮЛНЭ
Харин хохирогчийн хуурай ах, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Т.Ганболд “Миний дүү жилийн өмнө охинтой болох нь гэж баярлаад явж байсан гэтэл өнөөдөр нэр бүхий эмч нарын буруу онош хагалгаанаас болж эрүүл байсан бөөрөө авхуулж зургаан сартай ургаа авхуулж бие сэтгэл санааны хохирол амсчхаад байна.
Уг хэрэг маргаан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэгдэж байгаа. Долоо хоногийн өмнө урьдчилсан хэлэлцүүлэг болсон. Хэргийг эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхгүй байх гэсэн хуулийн заалтаар зүйлчлэн шүүх хурал болох гэж байгаа. Энэ сарын 21-нд шүүх хурал болно.
Хэрэг гараад жил болсон учир хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэг хэрэгсэхгүй болох магадлал тун өндөр. Үүнд их санаа зовж байна. “Амгалан” амаржих газрын эмч нарт нарт хариуцлага тооцох албан тоотыг Эрүүл мэндийн яам болон тус амаржих газар руу хүргүүлнэ” гэдгээ мэдэгдлээ.
More Stories
ШИНЭ ЦЭРГҮҮД ЦЭРГИЙН ТАНГАРГАА ӨРГӨЖ, ЭХ ОРНЫХОО ДАРХАН ХИЛИЙГ МАНАХ ҮҮРГЭЭ ХҮЛЭЭН АВЛАА
Хилийн цэргийн 0164 дүгээр ангид 2026 оны нэгдүгээр ээлжээр татагдан ирсэн дайчдын “Цэргийн тангараг өргөх ёслол” болж, Хууль зүй, дотоод...
О.Амгаланбаатар: Наадам бол ард түмэн өөрөө оролцож, өөрөө баярлаж цэнгэдэг баяр байх ёстой
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа -Таны санаачлан өргөн барьсан Баяр наадмын тухай хуулийн төсөл өнгөрсөн өдрүүдэд нэлээд яригдлаа....
Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.05.27/ бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн төлөөлөлтэй чөлөөт уулзалт хийж, эдийн засгийн орчин, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд...
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулна. Нийслэлийн зүгээс...
Цахилгааны хязгаарлалт энэ сарын турш үргэлжлэн
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас төлөвлөгөөт засвар, үйлчилгээний ажлын хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд...
Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталлаа
Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ. Их, дээд...
