Хувиараа тээвэр эрхлэгчдийн ҮЭ-ийн нэгдсэн хорооны зохицуулагч Г.Баатар “Бага, дунд оврын автобусаар нийтийн тээвэрт үйлчилж байгаа жолооч нар үйлчилгээнд явсныхаа хэрээр ямар нэг дарамтад явсаар өнөөдрийг хүрсэн.Тэдгээр тээвэрчид цаашид ажил амьдралаа залгуулах боломжгүй боллоо.
Учир нь биднийг стандартад нийцээгүй тээврийн хэрэгслээр үйлчилж байна гэдэг. Тийм учраас жолооч нар 2018 оны наймдугаар сард үйлдвэрлэгдсэн нэг бүрийн үнэ 65 сая төгрөгийн өртөгтэй дунд оврын автобусыг банкны өндөр хүүгээтэй зээлээр авсан ч өнөөдрийг хүртэл ямар ч зохицуулалтад хамрагдаагүй.
Бид “Смарт карт” уншуулдаг төхөөрөмжийг тэр автобусуудад тавьж өгөх хүсэлт гаргасан боловч бас л тавьж өгөөгүй. Тийм байж биднийг шинэ машинаараа хулгайгаар хүн тээвэрлэсэн гэх мэтээр торгуулийн дарамтад оруулж байна. Шинэ автобус авсан иргэд жилийн дотор сая гаруй төгрөгийн торгуульд орсон байна.
Наймдугаар сарын 22-ны өдрөөс хойш гурван удаа ажил үйлчилгээний нөхцлийг хангахын тулд нийслэлтэй гэрээ байгуулж хамтран ажиллах хүсэлт гаргасан боловч өнөөдрийг хүртэл ямар нэг арга хэмжээ аваагүй, хариу өгөөгүй байна.
Энэ асуудалд ямар нэг арга хэмжээ авахгүй бол нийслэлийн нийтийн тээвэрт хувиараа үйлчилдэг 400 гаруй жолооч аравдугаар сарын 7-ноос эхлээд хугацаагүйгээр суулт хийж, тэмцлийн хурц хэлбэр лүү шилжих болно. Тэдгээр жолооч нар 2018 онд шинэ автобусаар паркаа шинэчилсэн бөгөөд тэд сард 1.5 сая төгрөгийн зээл төлдөг. Дээрээс нь жил гаруйн хугацаанд их хэмжээний торгуулийн өрөнд орсон” гэлээ.
Хувиараа тээвэр эрхлэгчдийн ҮЭ-ийн нэгдсэн хорооны олон нийтийн ажилтан С.Шижир “2018 оны 11 нэгдүгээр сард торгууль их байна гээд машиныг маань журмын хашаанд хийлгүүлж, 26 хоноод аргаа барахдаа тэр машинаа 4 сая төгрөгөөр зарж, нэг сая 760 мянган төгрөгийн торгуулиа төлсөн.
Би олон хүүхэдтэй өөрөө 40 гарсан намайг ажилд авдаггүй. Дахин би банк бусаар микро авч, хувиараа тээвэр эрхлэх болсон. Гэтэл одоо жил ч болоогүй байхад торгууль маань сая төгрөгт хүрлээ. Гэмт хэрэг хийж ял шийтгэл авсан хүмүүсээ өршөөлийн хуулиар өршөөгөөд гаргачихдаг байж, энэ зохиомол торгуульдаа өршөөл үзүүлэхийг хүсэж байна” гэв.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан...
Халх гол сумаас 65 дайчны шарил, 3000 гаруй сум, галт хэрэгсэл илрүүлжээ
Монгол Улс, ОХУ-ын цэргийн археологийн хамтарсан тав дахь удаагийн экспедиц Дорнод аймгийн Халхгол сумын нутагт эрэл хайгуул хийж байна. 250...
