ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвенцийн 14 дүгээр бүлэгт зааснаар эмнэлгийн анхан шатны байгууллагууд тамхи татдаг хүмүүст тамхинаас гарах тусламж үйлчилгээг хүргэх, тамхинаас гарах зөвлөгөөг өгөхдөө богино хугацаанд үр дүнтэй ажиллах чадвартай байх талаар тусгасан байдаг аж. Тэгвэл Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран ДЭМБ-ын санхүүжилтээр “Тамхинаас гарах зөвлөгөө өгөх” сургагч багш бэлтгэх сургалтыг энэ 2019 онд нийт 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргийн өрх, сумын эмнэлэгт амжилттай зохион байгууллаа. Сургалтад хамрагдсан эмч мэргэжилтнүүд тамхинаас гарахад бэлэн байгаа мөн бэлэн бус үйлчлүүлэгчдэд тамхиа хаях сэдэл төрүүлэх, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх, никотины хамаарлыг нь тогтоож 3-5 минутанд багтаан сэтгэлзүйн зөвлөгөө өгөх, никотин орлуулах эмчилгээг санал болгох түүнчлэн нийгмийн дэмжлэг үзүүлэх зэргээр тамхинаас хурдан гаргах чадварыг эзэмшсэн ажээ. Иймд хэрэв та тамхинаас гарахаар шийдсэн бол сум, өрхийн эмнэлэгт хандан тусламж үйлчилгээ аваарай хэмээн зөвлөж байна.
More Stories
15 ДАВХАРЫНХАН АМЬ АВРАХЫН ТУЛД АТГ, ПРОКУРОРТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ХҮСЭЛТ ГАРГАЖЭЭ
Хилийн чанад руу гарсан “Херо” энтертаймэнтийн захирал Б.Баатар, “Бодь интернэшл” компанийн гүйцэтгэх захирал А.Амундра нарын сураг Их Британи улсад гарчээ....
39 дэх удаагийн номын баяр тавдугаар сарын 15-нд эхэлнэ
39 дэх удаагийн “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” ирэх тавдугаар сарын 15-17-нд Төв талбайд болно. Номын баярт тогтмол 300 мянга...
ЗГ: Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтооно
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн салбарынхны цалингийн тогтолцоог цэгцлэх, бизнес эрхлэгчдэд тулгамдсан асуудлыг чөлөөлөх зэрэг...
Авто засварын газрын Вьетнам иргэд нэгнийхээ аминд хүрчээ
Бүгд найрамдах социалист Вьетнам улсаас Монгол Улсад хөдөлмөр эрхлэхээр ирж, авто засварын газарт ажиллаж байсан Вьетнам иргэд нэгнийхээ аминд хүрсэн...
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл: Хэн, юу хэлэв?
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн “УИХ-ын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах буюу “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах” тухай хуулийн төсөл олны...
Насан хүрээгүй хүүхэд мотоцикл унаж яваад осол гарган, бэртжээ
Цагдаагийн байгууллагад өчигдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт “Автомашин мотоциклтой мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Тоёота лексус маркийн тээврийн...
