Яг одоо УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.
Байнгын хороогоор Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд ард нийтийн санал асуулга (АНСА) явуулахыг УИХ дахь МАН, АН-ын бүлэг дэмжиж байгаа билээ.
Тэгвэл ард нийтийн санал асуулга явуулах төсвийг Засгийн газраас нөөц сангаас гаргахаар төлөвлөсөн ч Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын нөөц сангийн үлдэгдэл АНСА-д хүрэлцэхгүй гэлээ. Тиймээс АНСА-ыг зохион байгуулах зардлыг төсвийн тодотгол хийх санал гарч байв.
Мөн Байнгын хороогоор АНСА-ыг хэзээ явуулах хугацаа зэргийг тогтох тухай ярилцаж байна.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн АНСА-ыг аравдугаар сарын сүүлээр буюу аравдугаар сарын 23, 24-нд зохион байгуулах санал гаргаж байгаа юм.
Сонгуулийн Ерөнхий Хороо ч энэ хугацааг дэмжиж байгаа ажээ.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.
+ There are no comments
Add yours