Өнгөрсөн амралтын өдөр буюу наймдугаар сарын 31-ний өдөр Булган аймагт 9 настай хүү унаж байсан мориндоо чирэгдсэний улмаас шархаа даалгүй амиа алджээ.

Тодруулбал, наймдугаар сарын 31-ний өдрийн 19:00 цагийн орчимд Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлэгдэж байсан 9 настай А нь хүнд бэртэл авснаас үүдэн, шархаа даалгүй нас барсан байна. Талийгаач хүү ямар нэг уралдаан, наадамд оролцоогүй харин унаж авсан мориндоо чирэгдэж хүнд гэмтэл авсан бөгөөд аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт эмчилгээ хийлгэж байсан аж. Уг хэргийг Булган аймгийн цагдаагийн газар шалгаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ
Next post Лицензийг нь цуцалсан аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг бүрэн зогсоох арга хэмжээ авчээ