Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хүн нас барсан тухай дуудлага мэдээлэл өнгөрөгч шөнийн 04:00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Дуудлагын дагуу албаны шуурхай бүрэлдэхүүн шалгахад, тус дүүргийн 14-р хороо Хайлаастын … тоотод оршин суух 21 настай эрэгтэй Д.Х цээжин тус газраа хутгалуулсан байдалтай нас барсан байжээ. Хэргийг шалгах явцад мөн тус тоотод оршин суух хаягтай 23 настай эрэгтэй Х.Б нь согтуурсан үедээ бусдын амь насыг хөнөөсөн болох нь тогтоогджээ.Хэргийг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post “Хүн бүр хүний эрхийн хамгаалагч – Эрх зүйн баталгааг хангах нь” зөвлөлдөх уулзалт болж байна
Next post Хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний улмаас хоёр хүн амиа алджээ