Сонгууль болохоор амь орж, болсон болоогүй амлалт, элдэв халамжаар иргэдээ тойголдог монголын улс төрийн намуудын сурсан зан боловсорлыг түшиглэсэн бойкотоор үргэлжилж буйг зарлав. Энэ бол өчигдрийн Засгийн газрын хуралдааны дараа Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Баатарбилэгийн хийсэн мэдэгдлээс харагдаж буй юм. Боловсорлын сайдын “Боловсролын зээлийн сангаас зээл авсан 13.000 оюутны зээлийг чөлөөлнө” гэсэн. Зээлийн нийт дүн нь 16 тэрбум төгрөг. Учир нь боловсролын сангаас зээл авч суралцаад зээлээ төлөөгүй 13.000 оюутны диплом өнөөдрийг хүртэл тус санд хадгалагдаж байгаа аж.
Ингэснээр 2020 онд болох УИХ-ын сонгуулиар иргэдийн саналыг авах эрх баригч намын ээлжит бялуу тодорсон нь энэ. Өмнө нь Төрийн сангийн зээлээр суралцаад голч оноо өндөр төгссөн оюутныг зээлээс бүрэн чөлөөлдөг, мөн мэргэжлээрээ таван жил (мэдээж төрийн болон төсвийн байгууллагад) ажилласан бол зээлээс чөлөөлж байсан ч 2008 онд шинэ журам гарч, уг боломж алга болсон тухай Боловсролын сайт онцолж байх юм. Ийм учраас гэрээнд заагдсан үүргээ биелүүлж нийгмийн даатгалаа төлж байгаа иргэдийн зээлийг бүрэн чөлөөлж, дипломыг нь олгохоор болсон гэнэ. Ингэхдээ мэдээж, УИХ-аас шийдвэр гаргуулах шаардлагатай аж…
Их л сийрэг толгойтой менежерийн ээлжит ажиллагаа их ангалдаа тэлчилсэн МАН намын иргэдийн дунд унасан нэр хүндээ сэргээх ээлжит зууш нь болсон нь энэ. Дөрвөн жилд нэг удаа иргэддээ үмхүүлдэг молиго, энэ удаа монголчуудын боловсролыг бойколж, нэр хүндээ өсгөх, сонгуулийн саналыг өөртөө авах татаар ажиллагааны нэг болсон нь энэ.
Бас нэгэн сонирхолтой зүйл бол Боловсролын сангаас зээл авч суралцаад төгссөн иргэн хаана ч, ямар ч ажил хийсэн (бизнесийн байгууллагад ч ажиллаж байсан ч ялгаагүй) хамаагүй, нийгмийн даатгал төлж байгаа л бол зээлээс чөлөөлөх боломжтой гэсэн үг юм. Нэгэнт ингэж зээлээс чөлөөлж болох юм чинь нийгмийн даатгал төлж байгаа хүн бүрийг бүх зээлээс чөлөөлж болохоор гаргалгаа гарч ирж байгаа. Цалингийн зээл, ипотекийн зээл, урт, богино хугацааны лизинг аваагүй хувь хүн, айл өрх Монголд лав байхгүй. Тиймээс хэрвээ нийгмийн даатгал төлж байгаа нь зээлээс чөлөөлөх үндэслэл болдог бол тэднийг ч гэсэн чөлөөлөхөд буруудах газаргүй юм.
Харин Боловсролын сангаас зээл авч суралцсан хүн үүнийг өөрийнхөө ирээдүйд хийсэн хөрөнгө оруулалт гэж үзээд хууль, журмынх нь дагуу эргүүлэн төлөх нь иргэний, бас ёс суртахууны үүрэг. Тэр тусмаа зээл авсан иргэдийн зээлийн үлдэгдэл 500.000-1000.000 төгрөгийн хооронд байхад тэр дайны мөнгийг эргүүлээд төлчих ухамсар хувь хүнд байх ёстойгоос гадна дундаж ажлын байрны нэг сарын л цалин юм. Олсон мэргэжил, боловсролоороо ашиг орлого, амьдралаа авч яваагийн учир боловсролын санд эргүүлэн төлсөнөөр дараа, дараагийн үеийнхний боловсрол олох, мэргэжил эзэмших боломж болж очих ёстой энэ төлбөрийг аль нэг эрх барьж байгаа намын татаас бүхий гишүүн, Боловсролын сайд монголчуудын боловсролд санаа тавьж буй мэт дүр үзүүлэн улс төрийн шоундаа ашиглах нь арай л хэтийдсэн зүйл юм. Ганцаас газар дүүргэж, сургалтын төлбөрийн сая төгрөгийн үлдэгдэл нэгдсээр 16 тэрбум төгрөг болсон байхад, энэ мэтчилэн байдлаар цацаж, үрэх нь хэр ухаалаг үйлдэл, ямархуу ёс зүйн хэм хэмжээ болохыг мэдэгдэл гаргасан Боловсролын сайд мэдэж байгаа болов уу?
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ
Ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор “Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал”-ын 12...