“Буянт-Ухаа 2” түрээсийн орон сууцны цахим бүртгэл өчигдөр  17.00 цагаас эхэлсэн. Өчигдөр өглөөний статистик мэдээгээр 43 орчим мянган хүн https://nosk.ub.gov.mn/ вэб сайтад 100 мянган удаагийн хандалт хийжээ. Эдгээр иргэдээс одоогоор 5000 хүн албан ёсоор бүртгүүлсэн байна. Энэ тоо одоо ч минут тутамд өсч байна.

Нийслэлийн Орон сууцны корпорацийн дэд захирал С.Дорждэрэмийн хэлж буйгаар түрээсийн орон сууцны цахим бүртгэлийн хувьд алдаа гарсан зүйлгүй, хэвийн ажиллаж байгаа аж. Иргэд анкет бөглөхдөө заавал бөглөх хэсгийг дутуу бөглөснөөс бүртгэхгүй байна гэдэг санал, гомдлыг ихээр хэлж байгаа юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Иргэдийн ая тухтай амьдрах нөхцлийг зөрчсөн 5423 асуудал байна
Next post ОУВС газрын тосны үнэ өснө гэж үзэж байна