Төв цэнгэлдэхэд гэрэлтүүлэг шинээр хийсэн. Бөхийн барилдаан оройтсон тохиолдолд талбай тойрсон гэрлүүд бүрэн ажиллана. Цэнгэлдэх, сурын талбайн эргэн тойрны тохижилт, зам засварын ажил хийгдсэн. Нийтийн бие засах газрын тоог нэмсэн. Төлөвлөсөн хэмжээндээ ажиллаж чадлаа. Жил жилд бага багаар л хийхгүй бол бүгдийг зэрэг хийж боломжгүй байна. Тухайлбал, цэнгэлдэхэд борооноос хамгаалах дээвэр хийж байгаа, ирэх жил бүрэн дуусах юм гэж Шадар сайд Ө.Энхтүвшин хэллээ.
Цэнгэлдэхийг тойроод өнөөдрийн байдлаар долоон барилга баригдаж байна. Жишээ нь, өнөөдөр баяр наадмын урианхай сурын харваа эхэлж байхад энд барилгын ажил ид өрнөж байна. Сурчид, наадамчдын аюулгүй байдлыг хамгаалж энэ сарын 8-наас барилгын ажлыг түр зогсооно. Наадмын талбай, машины зогсоолын талбай эрс багасч байна. Дараа дараагийн наадамд энэ том асуудал болно. Шинэ цэнгэлдэхтэй болох ажлаа шуурхайлах хэрэгтэй байгааг энэ бүхэн илтгэж байна гэж Шадар сайд ярьж байлаа.
Үндэсний бөхийн салбар хорооны хурлаас 2017, 2018 онуудад сэргээшийн шинжилгээгээр хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогдсон найман бөхийг энэ жилийн наадамд барилдуулахгүй гэсэн шийдвэр гарсан гэж тус хорооны нарийн бичгийн дарга Д.Жанчивдорж хэллээ. Хүй долоон худагт зургаан насны хурдан морьдын уралдаанаас гадна “Морьтон монголчууд” тоглолтыг нас насны морьд барианд ирэхээс өмнө зохион байгуулна. Долдугаар сарын 12-нд шүхрийн спортын үзүүлбэр болно. Мөн 11-12-нд “Соёлын наадам” болно гэж Хурдан морины салбар хорооны дэд дарга Ж.Болдбаатар ярилаа. Төв цэнгэлдэх орчимд хуушуурын 350, худалдааны 50 цэг ажиллана. Энэ жил хувь хүмүүст худалдаа үйлчилгээний зөвшөөрөл олгоогүй. Зөвхөн аж ахуй нэгжүүдэд олгосон байна.
More Stories
Торгохоо урьтал болгосон эрх баригч
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн жолооч нарыг илрүүлж, хариуцлага тооцох хүрээнд ухаалаг буюу AI системийг нэвтрүүлсэн. 2026 он...
30 настай эмэгтэй 4 настай охинтойгоо хутгалуулж амиа алджээ
Цагдаагийн байгууллагад 2026.01.04-ний өдрийн 23.00 цагийн орчимд БЗД-ийн 27 хорооны нутаг Дунд дарь эх ….. тоотод “манай эхнэр нас барсан...
“ЧАНГА ШИВНЭЭ”, ЯГ ТҮҮН ШИГ ШОУ”-Г ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Говь-Алтай аймгийн Онцгой байдлын алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, авьяас чадварыг нээх, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Чанга шивнээ”,...
𝗜𝗠𝗔𝗥𝗖 𝟮𝟬𝟮𝟱: “Эрдэнэс Монгол” нэгдэл чухал ашигт малтмалын чиглэлээр тодорхойлсон 12 шинэ төслөө танилцууллаа
Олон улсын уул уурхай, эрдэс баялгийн томоохон чуулга уулзалтуудын нэг IMARC 2025 арга хэмжээ 12 дахь удаагаа Австралийн Сидней хотноо...
“Эрдэнэс Монгол” нэгдлийн 2025 оны шилдэг компани боллоо
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн хамт олон үйлдвэрлэл, гадаад худалдаа, эдийн засаг, санхүүгийн үзүүлэлтүүдээ бодитой ахиулж, улс орон нутгийн нийгэм, эдийн...
“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд 2025 оны ажлаа дүгнэлээ
“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд “Уурхайчдын өдөр”-ийг угтан 2025 оны үйл ажиллагаагаа дүгнэж, тайлангийн хурлаа зохион байгууллаа. 🔰 Нэгдлийн зарчмаар...