ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал доктор Такеши Касай өнөөдөр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Ерөнхий захирал Д.Нарантуяа Монгол Улсын төрөөс нийгмийн эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, хэрэгжилт, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаар илтгэл тавив.





Энэ үеэр бүсийн захирал Такеши Касай “Монгол Улсад бүсийн захирал болсноосоо хойш анх удаа айлчилж байгаа бөгөөд танай Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв нь маш чухал хамтрагч гэдгийг дурдмаар байна. Ер нь салгаж ойлгож болохгүй хоёр байгууллага гэж ойлгож болно. Сүүлийн хоёр хоног та бүхний хэрэгжүүлж байгаа олон санаачлага үйл ажиллагаатай танилцлаа.
Элэгний хорт хавдар танай иргэдийн хувьд нэлээд том аюул болж байгаа. НЭМҮТ болон ДЭМБ-ын хувьд сэтгэл зовних асуудал. Элэгний хорт хавдрын 90 хувь нь вирусын хавдраар үүсгэгддэг гэсэн статистик тоо байна. ДЭМБ-ын өмнөх бүсийн захирал нь солонгос хүн байсан. Тэр хүн надад олон удаа хэлж байсан. “Солонгос улс нь өмнө нь нийгэм эрүүл мэндийн үйлчилгээний систем нь тогтож бүрэлдээгүй байх үед гепатит С вирусын тархалт маш их байсан. Олон хүний амь насанд хүрсэн. Миний танил анд нөхөд, хамт сурч байсан найз нөхөд минь С вирусээс болж нас барж байсан удаатай” гэж хэлж байсан.
Одоо С вирусын эсрэг эм гарсан байна. Танай Засгийн газрын зүгээс ард иргэдээ оношилж, эмчилгээ үзүүлэх чин эрмэлзлэлийг нь маш их сайшааж байгаа. Энэ хамтын ажиллагаагаараа дамжуулаад гепатитын С вирусээс үүдэлтэй нас баралтын тоог багасгаж чадна гэдэгт итгэлтэй байна” гэв.
Мөн тэрээр нийгмийн эрүүл мэндийн төвийн Шуурхай удирдлагын нэгж, Полимиелитын лаборатор болон сайжруулсан зуухыг сонирхлоо.
More Stories
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
