Нохойг олон нийтийн газар салхилуулахдаа, гудамжаар дагуулж явахдаа амны хошуувч зүүлгэх ёстой. Хэрэв нохойндоо хошуувч зүйлгээгүй бол доорх хуулийн хариуцлагыг хүлээлгэнэ.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2002 оны 222 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт нохой муур тэжээх, арчлах, золбин нохой, муур устгахад мөрдөх журам”-д:
Нэг. Нохой, муур эзэмшигчийн үүрэг
- 1.1. Нохой, муур эзэмшигч байгууллага. иргэд нь орон сууц, гэр хорооллын хашаанд тусгай бэлтгэсэн байр, талбайд бат бэх уяатай байлгаж, гадаа гудамж талбайд зугаалуулах, эмчилгээ үйлчилгээ хийлгэхээр авч явахдаа амны хошуувчтай байлгана…
Хоёр. Нохой, муур тэжээгчдэд хориглох зүйл
- 1. Нохой, муурыг хамгаалалтгүй байлгаснаас хүн, мал уруулах, эмчилгээ, шинжилгээ хийлгэлгүй нохой, муурыг тэжээх, бусдад худалдах, шилжүүлэх, золбируулж хаях.
- 2. Хотын гудамж, талбай, үйлдвэрлэл үйлчилгээний газар, нийтийн тээврийн хэрэгслээр хамгаалалтгүй буюу хошуувчгүй нохой, муур авч явах, үхсэн мал амьтдын сэг зэмээр тэдгээрийг хооллох… хэмээн заажээ.
Долоо. Журам зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага:
- а/ Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний бие махбодыг хөнгөн буюу хүндэвтэр гэмтээсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ялыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн дагуу хүлээлгэнэ.
- б/ Эрх бүхий улсын байцаагч нар Захиргааны хариуцлагын хуульд заасан зөрчлийг илрүүлсэн үедээ зохих мөнгөн торгууль оногдуулна.
- в/ Энэхүү журмын заалт болон мэргэжлийн холбогдох байгууллагаас тавьсан шаардлагыг удаа дараа биелүүлээгүй иргэдэд хороо, дүүргийн Засаг дарга хуульд заасан эрхийнхээ дагуу арга хэмжээ авна… гэсэн байна.
Энд дурдсанчлан Эрүүгийн хуульд:
- Эрүүгийн хуулийн 20.15 дугаар зүйл. 1. Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
- /Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
- 2.Энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирогч нас барсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ… хэмээн заажээ.
Тиймээс бусдын эрүүл мэнд, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулахгүйн тулд та нохойдоо заавал хошуувч зүүлгээрэй.
One thought on “Нохойг хошуувчгүй авч явахыг хориглоно”
Leave a Reply Cancel reply
More Stories
О.Амгаланбаатар: Наадам бол ард түмэн өөрөө оролцож, өөрөө баярлаж цэнгэдэг баяр байх ёстой
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа -Таны санаачлан өргөн барьсан Баяр наадмын тухай хуулийн төсөл өнгөрсөн өдрүүдэд нэлээд яригдлаа....
Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.05.27/ бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн төлөөлөлтэй чөлөөт уулзалт хийж, эдийн засгийн орчин, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд...
Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталлаа
Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ. Их, дээд...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Боловсролын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн багш, хамт олонтой уулзлаа. Ерөнхийлөгч, улс орны хөгжил дэвшлийн үндэс,...
ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан “энгийн” алдаа гаргасан ажилтнаа маш их гайхаж буйгаа илэрхийлээд тэрхүү алдаа өөрт нь хамаагүй гэв
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны фэйсбүүк хуудаст нэр бүхий эрхэмд зориулан эмгэнэл нийтэлсэн нь нийгмийг бухимдуулсан. Эмгэнэл нэртэй тэрхүү...
Улаанбаатар хот орчмоор 18 градус дулаан байна
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон...

Үүргээ биелүүлээгүй хүнд ямар хариуцлага хүлээлгэх вэ? Заавал хохирсоных нь дараа арга хэмжээ авах нь зөв үү