Анхан шатны шүүгчдээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгуулийн санал хураалт хоёр удаа болсон ч олонхи буюу 50+1 хувийн санал авсан нэр дэвшигч тодроогүй тул гурав дахиа товлогдоод байна.
Эхний санал хураалт 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр болж 354 шүүгч арван нэр дэвшигчийн төлөө санал өгснөөс хамгийн олон саналыг МУИС-ийн багш Т.Мэндсайхан (95), шүүгч А.Насандэлгэр (53), шүүгч А.Сарангэрэл (53) нар авчээ.
2019 оны зургадугаар сарын 10-ны өдөр дээрх гурван нэр дэвшигчдээс дахин санал хурааж, 339 шүүгч оролцсоноос 145 буюу 42.77 хувь нь Т.Мэндсайханд, 100 буюу 29.50 хувь нь А.Насандэлгэрт, 88 буюу 25.96 хувь нь А.Сарангэрэлд санал өгсөн тухай тооллогын комиссын тогтоол гарчээ. Энэ удаа мөн олонхийн санал авсан нэр дэвшигч байгаагүй учраас хамгийн олон санал авсан Т.Мэндсайхан, А.Насандэлгэр нарын дунд 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр дахин санал хураалт явуулах товыг Тооллогын төв комисс гаргаад байна. Гурав дахь удаагийн санал хураалтад олонхийн санал авсан нэр дэвшигчийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилуулахаар Ерөнхийлөгчид санал болгох юм.
Шүүхийн ерөнхий зөвлөл таван гишүүнтэйгээс одоогоор анхан болон давж заалдах шатны шүүх, Улсын дээд шүүхээс сонгогддог гурван гишүүний суудал эзгүй байгаа. Давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн олонхийн саналаар шүүгч Д.Цогтсайханыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилуулахаар Ерөнхийлөгчид санал болгосон. Анхан шатны шүүхийн шүүгчид энэ сарын 18-ны өдөр Ерөнхийлөгчид санал болгох нэр дэвшигчийг сонгоно. Харин Улсын Дээд шүүх Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр санал болгох ажиллагааг хараахан хийгээгүй байгаа билээ.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
