Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулан урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах ажил орон даяар явагдаж байна. Экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг дэмжин, шинээр бизнес эхлүүлэх болон ажлын байр бий болгох, нэмэгдүүлэх зорилгоор урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаа талаар ЖДҮХС-ийн Захирал Б.Батцэцэгээс тодрууллаа.

- Төсөл хүлээн авах үйл явц ид өрнөж байна. Иргэд, аж ахуй нэгжүүд хэр идэвхитэй хамрагдаж байна.
- Бид тавдугаар сарын 27-ноос жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авах, зээлийн өргөдөл хүсэлтийг авч эхэллээ. Энэ ажил 21 аймаг, есөн дүүргийн хэмжээнд зохион байгуулагдаж байна. Улаанбаатар хотод жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн төв байранд мөн Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв дээр тус тус хүлээн авч байна. Хөдөө орон нутаг 21 аймагт Хүнс хөдөө аж ахуйн газар дээр хүлээн авч байгаа. Одоогийн байдлаар 85 төсөл хүлээж авсан байна. Өвөрхангай, Баянхонгор, Ховд аймгуудын үйл ажиллагаа амжилттай бүртгэгдээд явж байна.
- Олон нийтийн оролцоог тэгш хангахаар зээл олгох журмыг шинэчилсэн гэж ойлгосон. Шинэ журмаараа төсөл хүлээн авах одоогийн процесст ямар өөрчлөлт орсон бэ?
- Төслийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулахын тулд жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олон нийтэд нээлттэй, ил тод мэдээллээр хангаж, зөвөлгөө дэмжлэгийг газар дээр нь өгч ажиллаж байна. Өдөрт дунджаар 100 гаруй иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөл ирж төслөө хэрхэн бичих, бичихдээ юуг анхаарах, ямар бичиг баримт бүрдүүлэх, хаана хэзээ очиж материалуудаа өгөх гэх мэтээр олон зөвөлгөө мэдээлэл авч байгаа нь энэ жилийн үйл ажиллагааны онцлог байна.
- Төсөл ирүүлж байгаа иргэн, аж ахуй нэгж юун дээр илүү анхаарах шаардлагатай байна вэ?
- Төсөл ирүүлэгч иргэдэд анхааруулахад зургадугаар сарын 10-ны 17 цаг 30 минутад төсөл хүлээн авах хугацаа зогсоно. Энэ жил төсөл хүлээн авах ажиллагааг цахим ертөнц ашиглан, программаар дамжуулан хүлээн авч байгаа учраас товлосон цагаас өмнө төсөл ирүүлэгчид шаардлага хангасан төслөө ирүүлэхэд анхаарах хэрэгтэй. Мөн банкаар дамжих, сангаар дамжих гэсэн хоёр сонголт бий. Тиймээс хамгийн гол нь тухайн шаардлага хангасан төсөлд материалаа бүрэн бүрдүүлээд өгсөн тохиолдолд Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн төсөлд хамрагдах бүрэн боломжтой. Жижиг дунд үйлдвэрээс зээл олгох журмын хүрээнд хуанлийн 14 хоног гэсэн учраас бид зургадугаар сарын 8-9-ний амралтын өдрүүдэд өглөөний 08:30 минутаас оройн 17:30 минут хүртэл ажиллана. Хамгийн сүүлийн өдөр буюу зургадугаар сарын 10-нд ч энэ хувиарын дагуу ажиллана. Тухайн төсөл нь хэрэгжих болмжтой, зах зээлд танигдсан, төслийн хүрээнд олгох зээлийн таван жилийн хугацаанд өөрийнхөө төслийг үр дүнтэй хэрэгжүүлж, импортыг орлох, экспортод гаргахад анхаарсан төсөл байх юм бол дэмжигдэх магадлал өндөр байх болов уу. Мөн Засгийн Газрын 190 дүгээр тогтоолоор жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих тэргүүлэгч чиглэл хэмээн батлагдсан. Энэ чиглэлүүдээс үйл ажиллагааг явуулах төслийг урт хугацаанд хэрэгжүүлэх иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа найдвартай, санхүүгийн хариуцлага байгаа тохиолдолд төсөл дэмжигдэх магадлал мөн адил өндөр байна. Тэгэхээр сайн боловсруулагдсан, хэрэгжих боломжтой төсөл байвал илүү үр дүнд хүрнэ гэж ойлгож болно.
Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулсан урт хугацаатай олгох хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлтэй иргэдээс төсөл хүлээн авах үйл явц хэрхэн явагдаж байгаа талаар асуулаа.

Гарамгай нэгдэл ХХК-ийн Захирал Д.Моёор
Би жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас дэмжлэг авахаар төслийн материалаа бүрдүүлээд, зөвөлгөө авахаар ирсэн. Одоо үзүүлж байгаа үйлчилгээ нь нээлттэй ч, шалгуур өндөртэй санагдаж байна. Дөрвөн үе шаттай шалгаруулах юм байна. Төслөө хүлээн авсан, бүртгэсэн, сонгон шалгаруултад орлоо, шалгарлаа гэсэн дөрвөн үе шатны талаар мэдээлэл гар утсанд мессежээр ирэх юм байна гэж ойлголоо.
Төөдөө шувууд ХХК-ийн Захирал Т.Лувсандорж
Энэ жилийг Засгийн газраас жижиг дунд үйлдвэрийг дэмжих жил болгосонд таатай байна. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, тэр дундаа хүнсний үйлдвэрлэл эрхлэгч бид бүхэнд өгөөжтэй зүйл боллоо гэж бодож байна. Төсөл хүлээн авах, зарлан мэдээлэх, сонгон шалгаруулах ажлыг сайн зохион байгуулж байна. Төсөл хүлээж авах хугацааг зарлахаасаа өмнө тодорхой хугацаа бидэнд өгсөн. Мөн энэ жил төсөл хүлээн авах хугацааны хувьд өмнөх жилүүдийнхээс илүү олон хоног болсон. Тиймээс үйл ажиллагаагаа жижиг, дунд үйлдвэрлэл болгон өргөжүүлэх хүсэлтэй бизнес эрхэлж байгаа хүмүүст сайн төсөл бичиж, материалаа бүрэн гүйцэт бүрдүүлж өгөх хангалттай хугацаа байна гэж ойлгож байна. Миний хувьд 2013 оноос хойш өндөгний үйлдвэрлэл худалдаа эрхэлдэг. Өмнө нь энэ төсөлд хоёр ч удаа материалаа өгөөд хугацаа нь дуусчихлаа, төсөлд хамрагдаж чадсангүй гэсэн шалтгаанаар дэмжлэг авч чадаагүй. Гэсэн хэдий ч энэ жил төслөө улам сайжруулаад дахин өгч даагаа нэхэх бодолтой байна. Дэмжлэг авч чадвал манай үйлдвэрийн үйл ажиллагаа өргөжиж үндэсний үйлдвэрлэлийн хөгжилд үр өгөөжөө өгч, олон хүний ажил амьдрал сайжирна гэж бодож байна.
More Stories
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
10-нд Завхан, Хөвсгөл, Булган, 11-нд Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, 12-нд Хэнтий, Дорнодын нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо...
БНСУ-ын Ерөнхийлөгч Ий Жэ Мёнгийн Монгол Улсад хийх төрийн айлчлалын хөтөлбөр
БНСУ-ын Ерөнхийлөгч Ий Жэ Мён 2026 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хүрэлцэн очиж төрийн...
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа, үр дүнг танилцууллаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр (2026.07.06) 2026 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа, үр дүнгийн талаар хэвлэлийн бага...
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО
Өнөөдөр \2026.07.06\ Хууль зүй, дотоод хэргийн сайдын шуурхай хуралдааныг зохион байгуулж, харьяа агентлаг, байгууллагуудын удирдлагууд, ХЗДХЯ-ны газрын дарга нар оролцлоо....
Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй иргэнийг скүүтер, мопед, суррон унахыг хориглоно
Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй иргэнийг скүүтер, мопед, суррон унахыг хориглоно. Хэрвээ хүүхдүүд эдгээрийг ашиглаж замын хөдөлгөөнд оролцвол эцэг эх,...
БНСУ хиймэл оюуны эрин үед өрсөлдөх дижитал дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх хөрөнгө оруулалтын үлэмж төлөвлөгөө зарлалаа
Энэ хүрээнд чип үйлдвэрлэл болон дата төвийн төслүүдэд Samsung Electronics, SK Hynix тэргүүтэй үндэсний компаниудаас багадаа 1,350 их наяд вон...
