АН-ын дарга С.Эрдэнэд холбогдох гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэрэг нээсэн байна. Тодруулбал, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн талаар “Н.Алтанхуягийн талаар ярьвал олон юм бий. Намыг байргүй болгосноос эхлээд их юм бий. Намд учруулсан хохирлоо нөхөн төлчихөөд дараа нь намайг шүүмжил” гэж С.Эрдэнэ мэдэгдсэн юм.

Тэгвэл үүнийг Н.Алтанхуяг эрс үгүйсгэж, үнэнд нийцэхгүй ташаа мэдэгдэл хийсэн хэмээн Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт гомдол гаргасан байна.

Уг гомдлыг цагдаагийн байгууллагаас шалгаж үзээд үндэслэлтэй гэж үзсэн тул АН-ын дарга С.Эрдэнэд өнгөрсөн гуравдугаар сарын 16-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээжээ.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post 624 га талбайг ойжуулахад 250 сая төгрөгийн санхүүжилт олгоно
Next post Н.Алтанхуяг: Гишүүнээс хасах шийдвэр нь надад ирээгүй. Ардчилсан намыг цэвэрлэнэ