АН-ын дарга С.Эрдэнэд хэрэг үүсгэжээ

АН-ын дарга С.Эрдэнэд холбогдох гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэрэг нээсэн байна. Тодруулбал, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн талаар “Н.Алтанхуягийн талаар ярьвал олон юм бий. Намыг байргүй болгосноос эхлээд их юм бий. Намд учруулсан хохирлоо нөхөн төлчихөөд дараа нь намайг шүүмжил” гэж С.Эрдэнэ мэдэгдсэн юм.

Тэгвэл үүнийг Н.Алтанхуяг эрс үгүйсгэж, үнэнд нийцэхгүй ташаа мэдэгдэл хийсэн хэмээн Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт гомдол гаргасан байна.

Уг гомдлыг цагдаагийн байгууллагаас шалгаж үзээд үндэслэлтэй гэж үзсэн тул АН-ын дарга С.Эрдэнэд өнгөрсөн гуравдугаар сарын 16-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээжээ.

 

+ There are no comments

Add yours