92 дахь удаагийн шагнал гардуулах ёслол Лос-Анжелесийн Dolby Theatre-т 2020 оны хоёрдугаар сарын 9-нд болох тухай Америкийн кино академийн хэвлэлийн мэдээнд өгүүлжээ.Уг арга хэмжээг дэлхийн 225 орны нутаг дэвсгэрт шууд дамжуулна гэсэн хүлээлттэй байна. Мөн шагналын дэгд өөрчлөлт орж байгааг зохион байгуулагчид мэдээллээ.
Тухайлбал, “Гадаад хэл дээрх шилдэг кино” (Foreign Language Film) ангиллыг “Олон улсын уран сайхны шилдэг кино” (International Feature Film) болгон өөрчлөх аж. Учир нь “гадаад” гэсэн үг нь дэлхийн кино үйлдвэрлэлийн хувьд хуучирсан гэж үзэж байгаа юм.
Уран сайхны киноны олон улсын хорооны дарга Ларри Карашевски болон Дайан Вейерманн нарын хэлснээр шинэ тодорхойлолт нь энэ ангиллыг дэлхийн кино урлагийн туршлага, кино үйлдвэрлэлийн хувьд эерэг, онцгой түвшинд гаргаж байгаа ажээ. Гэхдээ нэрийн өөрчлөлт нь энэ ангилалд тодорхойлох дүрэм журамд онцын нөлөө үзүүлэхгүй гэнэ.Гэсэн ч “Олон улсын уран сайхны кино” шагналын богино жагсаалтыг 10 кино хүртэл нэмэгдүүлнэ. Мөн “Нүүр хувиргалт ба үс засалт” ангиллын киноны жагсаалтыг таваас 7-10 хүртэл нэмэгдүүлэхээр болжээ.
More Stories
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО
Өнөөдөр \2026.07.06\ Хууль зүй, дотоод хэргийн сайдын шуурхай хуралдааныг зохион байгуулж, харьяа агентлаг, байгууллагуудын удирдлагууд, ХЗДХЯ-ны газрын дарга нар оролцлоо....
Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй иргэнийг скүүтер, мопед, суррон унахыг хориглоно
Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй иргэнийг скүүтер, мопед, суррон унахыг хориглоно. Хэрвээ хүүхдүүд эдгээрийг ашиглаж замын хөдөлгөөнд оролцвол эцэг эх,...
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
БНСУ хиймэл оюуны эрин үед өрсөлдөх дижитал дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх хөрөнгө оруулалтын үлэмж төлөвлөгөө зарлалаа
Энэ хүрээнд чип үйлдвэрлэл болон дата төвийн төслүүдэд Samsung Electronics, SK Hynix тэргүүтэй үндэсний компаниудаас багадаа 1,350 их наяд вон...
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...
“Ард түмэн” гэж уйлсан дүр, ард нь өрнөх томилгоо
Сэтгүүлч Х.Ганзаяа Камерын өмнө “ард түмэн” гэж уйлж хувилгаан дүр эcгэж, цаанаа томилгоогоо наадмын өмнө шургуулдаг та нар бузар худалч...
