Ерөнхийлөгч Х.Баттулга одоогийн удирдлагыг Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн зөвлөмжийн дагуу огцруулах эрхтэй болоод буй. Харин ингэж удаж буй нь хэд хэдэн шалтгаантай холбоотой. Тухайлбал, АТГ-ын одоогийн дарга Х.Энхжаргалын томилгоотой холбоотой Үндсэн хуулийн цэцийн маргаан үүсээд буй.
Мөн Х.Энхжаргалыг албан тушаалд нь үлдээх салбарын сайдын сонирхол ч давхар нөлөөлж байгаа мэдээтэй.
Түүний оронд чухам хэн байж болох вэ гэдэг дээр төрийн өндөрлөгүүд бүрэн зөвшилцөлд хүрээгүйтэй ч холбоотой бололтой.
АТГ-ын дарга, дэд даргад нэлээд хэдэн хүний нэр яригдаж байгаа ч хамгийн сүүлийн мэдээллээр АТГ-ын даргад Цагдаагийн Ерөнхий Газрын дэд дарга, хурандаа З.Дашдаваа, дэд даргад АТГ-ын хэлтсийн дарга Ж.Батсайхан нар яригдаж эхэлсэн мэдээлэл байна.
Хэрэв энэ хоёр хүнийг томилохоор Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн гурван гишүүн тогтвол одоогийн удирдлагыг цэцэд маргаан үүссэн эсэхийг хамаарахгүйгээр огцруулж магадгүй байна.
+ There are no comments
Add yours