Баянзүрх дүүрэг 340 орчим мянган хүн амтай манай нийслэлийн хамгийн том дүүргийн нэг нь. Тус дүүрэгт 4700 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдгаас 3300 гаруй нь хувийн хэвшлийнх. Хувийн хэвшлийн салбарт зээлийн харилцаа үүсгээгүй компани тун ховор. Банкны жилийн зээлийн хүү 20-25 хувь орчим байдаг. Гэтэл Баянзүрх дүүргээс УИХ-д сонгогдсон 6 гишүүний 5 нь жилийн 3 хувийн хүүтэй ЖДҮ-ийн зээлтэй нэр холбогдоод байна. Хэвтүүл хөдөлгөөнөөс зохион байгуулсан жагсаалыг дэмжин гарын үсэг зурсан иргэд “манай тойргийн шударга дүр эсгэсэн гишүүд хүртэл ЖДҮчин болчихлоо. Өөрийн хамаарал бүхий компани, этгээдүүдээр дамжуулан жилийн гуравхан хувийн хүүтэй зээлийг олж авна гэдэг ёс зүйгүй гэхээсээ илүү ханаж цадахаа мэдэхгүй, иргэдийн тэгш боломжоос хулгай хийсэн үйлдэл” хэмээн бичиж эсэргүүцлээ илэрхийлсэн байна.
Тодруулбал ЖДҮ сангийн зээлтэй холбоотой асуудлаас болж УИХ гишүүн БЗД-ийн 52 дугаар тойргоос сонгогдсон Б.Батзориг сайдын суудлаа өгөөд байгаа. Түүний араас Ж.Энхбаяр, Ж.Батзандан зэрэг гишүүдийн хамаарал бүхий этгээд нь хөнгөлөлттэй зээл авсан талаарх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараад буй юм.


эх сурвалж: 24barimt.mn
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
