Таван жилийн өмнө Малайзын агаарын тээврийн MH370 нисэх онгоц зорчиж яваад сураггүй алга болсон нь одоо болтол олдоогүй байгаа билээ.
Тэгвэл ийм асуудлыг дахиж гаргуулахгүй байх зорилготой хиймэл дагуулын технологид суурилсан системийг өчигдрөөс нэвтрүүлж эхэлжээ.
Уг систем нь дэлхийн аль ч цэгт нисэж яваа онгоцны хөдөлгөөнийг тасралтгүй хянах чадвартай.
Дэлхийн агаарын орон зайн 70 орчим хувь нь ийм хяналтгүй байдаг. Шинэ систем энэхүү сул орон зайг дүүргэж байгаа юм.
Эхний ээлжинд Атлантын далайн умард хэсгийн хөдөлгөөнийг хянаж эхлэх бөгөөд цаашдаа дэлхийг бүхэлд нь хамрах ажээ. Шинэ системийг Их Британи, Канад улсууд хамтран бүтээсэн байна.
Системийг нэвтрүүлж байгаа Aireon компанийн гүйцэтгэх захирал Дон Тома “Түүхэнд анх удаа бид ADS-B технологитой бүх нисэх онгоцнуудын хөдөлгөөнийг тасралтгүй хянах боломжтой болж байна” гэж мэдэгджээ.
ADS-B (Automatic Dependent Surveillance Broadcast) технологи нь онгоцны байрлалыг автоматаар тодорхойлж, гадагш мэдээлж байдаг юм. Орчин үеийн загварын нисэх онгоцнууд бүгд ийм технологитой байдаг.
Хяналтын шинэ системд Iridium компанийн 66 хиймэл дагуулыг ашиглаж байгаа ажээ.
Ирэх оноос эхлэн АНУ, Европт ADS-B технологийг нисэх онгоцнуудад заавал нэвтрүүлсэн байх шаардлага тавигдах юм.
Одоо нисэх онгоцнууд далай дээгүүр нисэхдээ 15 минут тутамд байрлалаа газарт радио холбоогоор мэдээлж байдаг. Гэхдээ энэ нь найдваргүйд тооцогддог.
Харин одоо найман секунд тутамд байрлалаа хиймэл дагуулын тусламжтай дамжуулж байх юм.
Малайзын иргэний агаарын тээврийн MH370 нисэх онгоц 2014 оны гуравдугаар сарын 8-ны өдөр Куала-Лумпураас Бээжинг чиглэн нисээд сураггүй алга болж байв. Уг онгоцыг Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт унасан гэж таамагладаг юм.
Эх сурвалж: The Guardian
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан...
