Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хаврын чуулганы хуралдаанаар хэлэлцэх аж. Ингэхдээ хаврын чуулганы эхэнд хэлэлцэж, шийдвэрлэхээр МАН дахь 33-ын бүлгийн гишүүд бэлтгэн, саналаа нэгтгэж байгаа талаар эх сурвалж мэдээлэв.
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Болд, Х.Нямбаатар, Ж.Батзандан нарын гишүүд М.Энхболдыг УИХ-ын даргаас нь чөлөөлүүлсэн шиг тэмцлийг хууль хүчний байгууллагад үргэлжлүүлнэ гэж хэдэнтээ хэлснээс Авлигатай тэмцэх газар, Прокурор, шүүхийн дарга нарыг солино гэсэн утга уншигдаж байв.
АТГ-ын дарга Х.Энхжаргалыг огцруулах асуудлыг хоёр жилийн өмнөөс зарим хүмүүс хөндөж байсан ч “амжилтад” хүрээгүй. Харин 2018 оны зун одоогийн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ түүнийг албан тушаалаас нь огцруулах асуудлыг “60 тэбум”-ын гэх хэрэгт нэр холбогдсон хүмүүст хариуцлага тооцох асуудлын хамтаар оруулж ирсэн нь энэ хаврын чуулганаар эцэслэн шийдэгдэж магадгүй байна.
2016 оны долдугаар сарын 8-ны өдөр Х.Энхжаргалыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхийнээ хүрээнд УИХ-д санал болгож дэмжүүлсэн байдаг. Бүрэн эрхийн хугацаа нь 2020 онд дуусна. Түүнийг Авлигатай тэмцэх газрын даргаар томилогдсоноос хойш албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг хэд, хэдэн удаа хөндөж байсныг цаг хугацааны дарааллаар харуулахад,
“МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” хөдөлгөөнийг дэмжигч иргэд болон бусад төрийн бус байгууллагууд Авилгатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргалыг үүрэгт ажлаасаа сайн дураар 72 цагийн дотор огцрохыг шаардсан билээ. Тус шаардах бичгийн хариуг АТГ-аас өгөхдөө “Х.Энхжаргалыг нэн даруй огцрохыг шаардсан нь хууль бус үйлдэл” хэмээн мэдэгдээд буй юм. Иймд “МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” хөдөлгөөний дэмжигч иргэд, төрийн бус байгууллагуудын эмэгтэйчүүд АТГ-ын даргын өгсөн хариуг хууль бус гэж үзээд огцрох хүртэл нь улс төрийн суулт зарлана гэдгээ мэдэгдээд байна.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, О.Болд, Ж.Батзандан нарын гишүүд мэдээлэл хийж Төрийн гурван өндөрлөгт таван зүйлтэй шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдсэн. Шаардлагын гуравдугаарт, “Шүүх, Прокурор, Авлигатай тэмцэх газар, Үндсэн хуулийн цэцийн удирдлагуудыг яаралтай огцруулах, чөлөөлөх асуудлыг УИХ-ын онцгой бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх” хэмээн бичжээ. Тэд УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулж уг асуудлыг хэлэлцэхийг шаардаж байгаа юм. Ерөнхийлөгч тэдний шаардлагыг хүлээн авч ээлжит бус чуулган зарлаж гишүүдийн дээрх шаардлагыг хэлэлцэх асуудлаар УИХ-ын дарга Г.Занданшатарт санал хүргүүлээд байна.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Баялагтаа эзэн болохын тулд хамгийн түрүүнд УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулж, дараа нь хууль шүүхийн байгууллагад шударга ёс тогтоохын төлөө ажиллана.
Тэрбээр хэд, хэдэн удаа чуулганы хуралдаанд хууль шүүхийн байгууллад шинэчлэл хийх цаг нь болсон гэж мөн сануулсан.
2018.07.17
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын дарга М.Энхболдод ээлжит бус чуулган зарлан хуралдуулах тухай илгээсэн бичигтээ “Улсын Их Хурлын нэр бүхий 26 гишүүн “төрийн албыг арилжаалсан “60 тэрбумын” зэрэг авлига, албан тушаалын томоохон асуудлууд Авлигатай тэмцэх газарт очоод замхран дарагддаг, тус газрын дарга Х.Энхжаргал авлигатай тэмцэх үүрэг бүхий төрийн тусгай байгууллагын хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж чадахгүй байгаа тул цаашид уг албан тушаалыг хаших боломжгүй гэж үзэн албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг хөндөх бичгийг ирүүллээ. Тиймээс ээлжит бус чуулган зарлаж уг асуудлыг хэлэлцэх саналтай байна” гэсэн юм.
УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: Төрийн албыг арилжаалсан “60 тэрбумын” зэрэг авлига, албан тушаалын томоохон асуудлууд Авлигатай тэмцэх газарт очоод замхран дарагддаг, тус газрын дарга Х.Энхжаргал авлигатай тэмцэх үүрэг бүхий төрийн тусгай байгууллагын хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж чадахгүй байгаа тул цаашид уг албан тушаалыг хаших боломжгүй гэж үзэн Монгол Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 07 дугаар тогтоолыг хүчингүй болгох асуудлаар Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шаардлагыг Төрийн гурван өндөрлөгт хүргүүлнэ.

АТГ-ын дэргэдэх ОНЗ-ийн дарга Г.Баасан: АТГ-ын дарга Х.Энхжаргалын бүрэн эрх дууссан. Бид огцруулах, арга хэмжээ авхуулах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлсэн. Хаврын чуулганд асуудлыг оруулна гэж найдаж байна.
Энэ мэтээр Авлигатай тэмцэх газрын даргыг чөлөөлөх асуудлыг хөндөж ирсэн ч дээрх бүхий л шаардлагад Х.Энхжаргал “Хууль бус шаардлага тавьж байна” гэх хариултыг өгч иржээ.
Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг доорх үндэслэлээр чөлөөлдөг хуультай.

More Stories
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...
УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн төвийн бүсийн иргэдтэй хийх уулзалт Сэлэнгэ аймгийн...
Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах XV тэмцээнийг “Чөлөөлье” уриан дор зохион байгуулж байна
Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах XV тэмцээнийг зохион байгуулж байна. Тус тэмцээн хоёрдугаар сарын 28-наас...