Өнөөдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр нарт холбогдох шүүх хурал 09.30 цагаас эхэллээ.
Уг шүүх хурлыг өнгөрсөн нэгдүгээр сарын 25-нд товлосон ч өмгөөлөгч Л.Данзанноров, Б.Мөнхбат нар хэргийн материалтай танилцаагүй тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч шүүх хуралдааныг өнөөдрийг хүртэл хойшлуулсан билээ.
Шүүгдэгчдийн хэргийг эргэн сануулахад, Н.Батбаярын хувьд Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа “Чингис”, “Самурай” бондын мөнгийг захиран зарцуулахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт буруутгагдан. Харин Б.Гарамгайбаатарын хувьд бондын мөнгөнөөс их хэмжээний зээл авч өөрийн компани руугаа оруулсан, зээлээ эргэн төлөөгүй гэх асуудлаар нь шалгаж эхэлсэн байдаг. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т заасны дагуу яллагдагчаар татсан юм.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
