НИТХ-ийн Тэргүүлэгчид хуралдаж онцлох асуудлуудаа хэлэлцсэн байна. Хэлэлцсэн асуудлууд дундаас авто зам ашигласны төлбөрийн хэмжээнд өөрчлөлт оруулах нь зөв гэж
Тэргүүлэгчид үзэж буй аж. 2015 оноос Авто замын тухай хуулийн 21 дүгээр заалтыг үндэслэн Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр хураадаг болсон. Ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн багтаамжаас хамаарч авто зам ашигласны төлбөрт 10-60 мянган төгрөг хураадаг. Харин орон нутагт бүртгэлтэй тээврийн хэрэгсэл шалган нэвтрүүлэх товчоогоор нэвтрэхдээ 1000-5000 төгрөг төлдөг.
Нийслэлийн авто замын хөдөлгөөний ачаалал жилээс жилд нэмэгдэж байгаа, авто машины зохистой хэрэглээг нэвтрүүлэхийн тулд зам ашигласны төлбөрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэдэгт НИТХ-ийн Тэргүүлэгчид санал нэгдсэн байна.
“Орон нутгаас нийслэл рүү зорчигч тээвэрлэж буй бага, дунд, том оврын автобус шалган нэвтрүүлэх товчоогоор орохдоо хураамж төлдөггүй. Орон нутгаас нийслэлд ирж буй хүмүүсийг нийтийн тээврээр үйлчлүүлж, төлбөр хураамжийг давхардуулахгүй байхаар уг зохицуулалтыг хийсэн. Гэсэн ч өнөөдөр энэ нь үр дүн авчраагүй байна. Тиймээс болиулах хэрэгтэй” гэж Нийслэлийн ЗДТГ-ийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү хурлын үеэр хэлсэн байна. Түүний саналтай Тэргүүлэгчид санал нэгдсэн учир төлбөрийн хувь хэмжээг өөрчлөх судалгаа хийж, танилцуулах үүрэг өглөө.
More Stories
Нийслэлийн 2 дугаар сургууль цахим шилжилтээр түүчээлж, Монголын анхны Google Reference School боллоо
Улаанбаатар, 2026 оны 8 дугаар сарын 24 — Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургууль Google Workspace for Education, Chromebook болон...
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Сондгой тоогоор төгссөн бол: 8-р сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 9 дүгээр сарын 3, 5,...
Төрийн Орон Сууцны корпораци ТОСК: “Солонго 1, 2” түрээсийн орон сууцны сонгон шалгаруулалт 100% цахимаар 9 сард багтаан явагдана
"Солонго 1, 2" орлогод нийцсэн орон сууцны хороолол, Хан-Уул дүүргийн 21-р хороонд Монгол Улс, БНСУ-ын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд...
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Амлалтаас үйл...
Оношгүй өв: Хамгаалалтгүй орхигдсон “чулуун номын сан”
Баруунаас зүүн тийш 30 км, хойноос урагш 8 км сунаж тогтсон, говийн тэнгэр дор хээрийн салхинд хийсч яваа хүлгийн дэл...
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгон нэмэх шийдвэр гаргажээ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод...
