Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газар сар шинийн баярыг угтсан урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтыг гүйцэтгэж байгаа аж.
Энэхүү шалгалт 2018 оны нэгдүгээр сарын 9-нөөс хоёрдугаар сарын 8-ны өдөр хүртэл явагдах юм байна. Тэгвэл тус шалгалтын эхний арван хоног буюу энэ сарын 19-ний өдөр хүртэл явагдсан хяналт, шалгалтын явцад илэрсэн зөрчлийг НМХГ-аас өнөөдөр танилцууллаа.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Б.Батшагай “Одоогийн байдлаар хяналт, шалгалтад нийт 158 аж ахуйн нэгж байгууллага, иргэн хамрагдаад байна. Үүнд нийт 1,108 худалдаа, үйлчилгээний төв, хүнсний үйлдвэр, хоолны үйлчилгээ үзүүлж буй байгууллага багтаж байна.
Шалгалтын явцад нийт 518 зөрчил илрүүлснээс 291 буюу нийт зөрчлийн 56.2 хувийг газар дээр нь арилгуулан улсын байцагчийн 48 заалт бүхий хугацаатай, найман албан шаардлагыг хүргүүлээд байна.
Мөн 71 аж ахуйн нэгж, иргэнд зөрчлийн хэргийн бүртгэл явуулж, 61 хэргийг хялбаршуулсан журмаар, 10 хэрэгт нь зөрчлийг хэрэг нээн Прокурорын газарт шилжүүлэн шийдвэрлээд байна.
Дээрх хугацаанд зөрчил гаргасан аж ахуйн нэгж, байгууллагад нийт 42.8 сая төгрөгийн торгууль ногдуулан барагдууллаа.
Шалгалтын хугацаанд лабораторийн шинжилгээнд 19 аж ахуйн нэгж байгууллагаас, 44 нэр төрлийн бүтээгдэхүүний 124 дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулсан ба эдгээр дээжийн хариу хараахан гараагүй байна” гэлээ.
Мөн томоохон хэмжээний зөрчил гаргасан аж ахуйн нэгж, байгууллагын нэрсийг танилцуулсан юм:
- СХД-ийн “Энхүүш” ХХК-ийн Хүнсний дэлгүүр,
- Энхжин, Сэлэнгэ зах,
- БГД-ийн Хархорин худалдааны төв, Хороололын зах, Барс, Шилэн зах,
- Нарантуул худалдааны төвийн өргөтгөлд худалдаалагдаж байсан хадгалах горим алдсан болон хадгалалтын хугацаа дууссан 35 нэр төрлийн 65 килограм, 346 ширхэг нийт 1,138,000 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг хураан авч, устгалын комисст шилжүүлсэн,
- “Уран урт” ХХК-ийн Тэнгэрийн хур, Газрын ааг нэртэй цай,
- Болон “Дельта Фүүд” компанийн цагаан будааг газар дээр нь татан авалт хийлгүүлсэн,
- “Мондавс” ХХК-ийн БНХАУ-аас оруулж ирдэг 500 граммын савлагаатай, хадгалах хугацаа нь дууссан 1,000 уут иоджуулсан давсыг битүүмжилсэн,
- СХД-т үйл ажиллагаа явуулдаг “Сайханмонгол” ХХК-ийн Сэлэнгэ худалдааны төвийн нарийн боовны хэсэгт худалдаалж байсан “Бэст Бэйкэри” ХХК-ийн хаяг, шошгын зөрчилтэй дөрвөн нэр төрлийн 1,058 ширхэг нарийн боовыг худалдаанаас татан авалт хийлгэж тус тус ажиллаад байгаа аж.
АРХАНГАЙ АЙМГИЙН ЦАГААН ИДЭЭ ШААРДЛАГА ХАНГАСАН БАЙНА
Эдгээрээс гадна Ялалтын талбайд худалдаа эрхэлж буй Архангай аймгаас ирсэн 53 иргэн, аж ахуйн нэгжийн борлуулж буй цагаан идээний бүтээгдэхүүнд хяналт тавьж, сүү цагаан идээнээс дээж аван шинжилгээнд өгөхөд шинжилгээний хариу стандарт шаардлагад нийцсэн гэж гарсан байна.
Дээрх ажлын хүрээнд НМХГ нийтийн эзэмшлийн гудамж талбайд ил задгай худалдаа эрхэлж, ууц, өвчүү чануулахгүй байх, мал амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн борлуулахгүй байх зэрэг зөвлөмжийг иргэдэд хүргүүлээд байгаа юм байна.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
