Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутагт байрлах хийдэд шөнийн цагаар хаалгыг нь эвдэн орж, бурхан байрлаж байсан шилийг хагалан дөрвөн ширхэг бурхан хулгайлсан байна. Хэргийг тодруулбал, нэгдүгээр сарын 15-16-ныг шилжих шөнө эл хэрэг үйлдэгдсэн аж. Алдагдсан бурхдыг дүрсэлбэл, баруун гартаа сэлэм барьсан Манзушир бурхан 14-18 см урттай хоёр ширхэг, хүүхэд тэвэрсэн Богд бурхан нэг ширхэг, залбираад сууж байгаа Богд бурхан нэг ширхэг байсан аж. Хулгайд алдагдсан бурхадын хоёр нь эртний буюу 1937 оноос өмнө бүтээгдсэн Бодьсадва бурхан хоёр ширхэг байжээ. Тэдгээр бурхад нь гойд сонин хийцгүй ч эртнээс өдгөө хүртэл хадгалагдаж ирсэн ховор бүтээл аж. Бурхан хулгайлагдсан талаарх дуудлага нэг сарын 16-ны 19:03 цагт Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт ирсэн байдаг. Дуудлагын мөрөөр эдийн засгийн мөрдөгчөөр ахлуулсан ажлын хэсэг гарч мөрдөн шалгаж эхэлсэн байна.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
