Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.
-Оюутолгойн цахилгаан станц баригдах ажил дээр төрийн зүгээс шалтгаалсан ажлууд ерөнхийдөө жигдэрсэн гэж ойлгож болох уу?
-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ерөнхий гэрээ нь дэмжигдлээ. Одоо шат дараатай ажлууд үргэлжилнэ. Тодорхой хэлцлүүд хийгдэж, байгаль орчин, усны үнэлгээ хийгдэнэ. Хөрөнгө оруулагчдын дунд бас гэрээ байгуулагдана. Ингэж явсаар 2020 онд цахилгаан станц баригдаж эхлэх юм. Хугацаанууд гэрээнд тодорхой тусч өгсөн байгаа. Одоо цаашдаа гацалт үүсэхгүй, гэрээний хүрээнд ажил явагдана.
–Ирэх жилээс Оюутолгойд манай улс яг хэдий хэмжээний эрчим хүч нийлүүлж эхлэх вэ?
-Бид байгаа боломжоосоо эхлүүлнэ. Эхний ээлжинд 20 мгВт эрчим хүч нийлүүлнэ. Ирэх жилээс хэд хэдэн шинэ эх үүсвэрүүд нэмэгдүүлнэ. Энэ хүрээнд Оюутолгой руу эрчим хүч нийлүүлэлтээ нэмэгдүүлээд явна гэсэн үг.
-Манай улсын эрчим хүчнийхээ тодорхой хэсгийг Оюутолгой компанид ашиглуулснаар хэдий хэмжээний мөнгө олохоор тооцоолж байна вэ?
-Оюутолгойн компани БНХАУ-аас 100 гаруй мвт-ын цахилгаан эрчим хүчийг импортлон авч байгаа. Энэ нь 160-170 орчим сая доллар. Нийт авч байгаа эрчим хүч нь манай улсын хэрэглээний 20 хувьтай тэнцэнэ. Бид 2023 оноос дотоодоосоо 100 хувь Оюутолгойд эрчим хүчээ хангадаг болсноор 200 гаруй сая долларыг эх орондоо авч үлдэнэ. Станц баригдсанаар Рио Тинто хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлнэ.
Гэрээний дараа тодорхой хэлцлүүд хийгдэнэ. Засгийн газрын хуралдаанаар гэрээг дэмжсэн. Байгаль орчны тэр дундаа усны чиглэлийн үнэлгээнүүд хийгдэнэ. Хөрөнгө оруулагчдын хооронд гэрээ хийнэ. Цахилгаан станц эхлэх ажил нь 2020 оны гуравдугаар сар. Улмаар 2023 оны зургаадугаар сар гэхэд станцаа хүлээж авна. Үүнийг гэрээнд хатуу зааж өгсөн.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
