Иргэн Б.Батдэлгэр, эдийн засагч Н.Дашзэвэг хоёр Улсын Ерөнхий прокурорын газрын гадна талбайд эсэргүүцэл илэрхийлсэн билээ. Тэд иргэдэд зохиомол хэрэг үүсгэн хэлмэгдүүлж байгааг эсэргүүцсэн юм. Эдийн засагч Н.Дашзэвэг олон хэргээр шүүх прокурорын байгууллагад хандсан ч удаа дараа хэргийг хэрэгсэхгүй болгодог талаараа гомдолтой байгаа юм.
Тэрээр хэлэхдээ: “Би гурван жилийн өмнө 41 сая төгрөг залилсан этгээдэд холбогдох хэргийг хуулийн байгууллагаар шалгуулахыг хүссэн. Гурван гэрчтэй, хамт явсан хүн нь нотлох баримтыг гаргасан. Дээр нь шинжээч хятад худалдаачинтай нийлээд 41 сая төгрөг залилсан байна гэсэн дүгнэлт гаргасан байхад прокурорууд хэрэгсэхгүй болгосон. Тухайлбал, Дашмаа, Ариунаа, Амгаланбаатар, Сагсай, Эрдэнэбаатар прокурорууд энэ хэргийг аж ахуйн маргаан байна гээд үзсэн. Гэтэл хуурамч бичиг баримт бүрдүүлэн хүнийг 41 сая төгрөгөөр хохироож залилсан байхад хүлээж аваагүй. Үүнийг эсэргүүцэж энд зогсч байна” гэв.
More Stories
Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй иргэнийг скүүтер, мопед, суррон унахыг хориглоно
Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй иргэнийг скүүтер, мопед, суррон унахыг хориглоно. Хэрвээ хүүхдүүд эдгээрийг ашиглаж замын хөдөлгөөнд оролцвол эцэг эх,...
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
БНСУ хиймэл оюуны эрин үед өрсөлдөх дижитал дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх хөрөнгө оруулалтын үлэмж төлөвлөгөө зарлалаа
Энэ хүрээнд чип үйлдвэрлэл болон дата төвийн төслүүдэд Samsung Electronics, SK Hynix тэргүүтэй үндэсний компаниудаас багадаа 1,350 их наяд вон...
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...
“Ард түмэн” гэж уйлсан дүр, ард нь өрнөх томилгоо
Сэтгүүлч Х.Ганзаяа Камерын өмнө “ард түмэн” гэж уйлж хувилгаан дүр эcгэж, цаанаа томилгоогоо наадмын өмнө шургуулдаг та нар бузар худалч...
Даншиг наадамд улсын заан Д.Анар түрүүлж, улсын начин Б. Түвшинтөгс үзүүрллээ
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр "Хүрээ цам-Даншиг наадам 2026" шашин, соёлын наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдэд...
