УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Д.Оюунхорол, Д.Ганболд нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх үүрэгтэй. Мөн Засгийн газар үйл ажиллагаагаа УИХ-д тайлагнана хэмээн хуульд заасан байдаг.
Засгийн газраас санаачилсан хууль, бусад асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үед Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд оролцох ёстой.
Чуулганы дэгийн тухай хуульд зааснаар УИХ, Засгийн газрын гишүүн буюу давхар дээлтэй гишүүд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр чуулганы хуралдааныг таслах эрхгүй.
Засгийн газрын гишүүд Засгийн газрын тухай, УИХ-ын дэгийн тухай хуулийг зөрчиж байгаа учраас энэ асуудлыг шалгуулахаар Үндсэн хуулийн цэцэд хандаж байна. Цэц Засгийн газрыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл Засгийн газар тарна.
МАН-ын бүлгийн гишүүд хоёр хэсэг болж хуваагдан талцаад байгаа нь хэний ч өмнө ил болсон. Тиймээс 32, 32-оороо хоёр хэсэг болоод буй хэсгүүдээс дөрөв, дөрвөн гишүүн төлөөлөл болон гурван удаа уулзаж, зөвшилцөөд байна. Одоогоор тийм, ийм үр дүнд хүрлээ гэж хэлэх боломжгүй байна”.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Олонхын бүлэг ингэж талцаж хуваагдаж байсан тохиолдол Монголын парламентын түүхэнд байгаагүй. Өнөөдөр бид сандал суудлын төлөө хэрүүл хийх эрхгүй. Гэтэл нөгөө хэсэг маань өөрсдийнх нь талд Ерөнхий сайд байгаа гэж үзэж байгаа учраас асуудлыг хүч түрэн шийдвэрлэхээр дайрч байна. Уг нь бидэнд ярилцвал ойлголцохгүй зүйл байхгүй.
УИХ-ын даргыг зөөлчлөөд байгаа юм шиг хандаж байна. УИХ-ын даргын сандлыг аливаа гэмт хэрэг, асуудлаа хаацайлах зөөлөн сэнтий гэж хараад байх шиг байна.
2 thoughts on ““Будлиу” гурван гишүүн…”
Leave a Reply Cancel reply
More Stories
Гашуунсухайт боомттой холбох хэсгийг 2027 онд ашиглалтад оруулна
Монгол, Хятадын хоёр дахь хил дамнасан төмөр зам болох Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын дээд бүтцийн ажлыг 2026 оны...
Буриад улстай харилцаа,хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулганд оролцох үеэрээ Алс Дорнодын үзэсгэлэнгийн талбай, Буриадын павильоноор зочилж Бүгд...
Ерөө голын усыг бохирдуулсан зөрчлийг тогтоон холбогдох арга хэмжээг авч ажиллав.
Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас Ерөө сумын цагдаагийн тасаг, Байгаль орчны албатай хамтарсан хяналт шалгалтыг тус аймгийн Ерөө сумын 3 дугаар...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манай улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицүг хүлээн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо Оросын...
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны 9 дүгээр сарын 1-4-ний өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо “Алс Дорнод: Хүний сайн сайхны...

Будлуу гэнэ үү? Будилуу гэж бичих гэсэн юм болов уу?
ЦЦЦЦ гүйээ энэнийхээ оронд Эрдэнэтийн булхай луйварууд, элдэв сангуудын хулгай,Элбэгтарвагын луйвар булхайг илэрүүлж шууд цаазлан зогоох талаар тэр арга замын талаар яривал яасын болдоо. Энэ муу хулгайч нар, олигархиудын гар хөл суга цавины муу өмхий үснүүдийг харахаар шууд л нэвт шаамаар санагдахын