Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн эмч энэ сарын 11-нд шөнийн 01:10 цагт ажил үүргээ гүйцэтгэж явахдаа өвчтөний гэр бүлийн хүний халдлагад өртөж, гэмтэж бэртсэн талаар бид мэдээлсэн. Энэ асуудлаар НТТТ-ийн орлогч дарга С.Ариунболд эмнэлгийн ажилчдын байр суурийг илэрхийлж, мэдээлэл хийсэн юм. Энэ онд тус төвийн дөрвөн эмч ажил үүргээ гүйцэтгэж яваад үйлчлүүлэгчийн халдлагад өртсөн бөгөөд уг асуудлууд нь одоогоор прокурорын шатанд шалгагдаж байгаа аж.
НТТТ-ийн орлогч дарга С.Ариунболд мэдээллийн үеэр хэлэхдээ: “Эмч, эмнэлгийн ажилтнууд ажил үүргээ хийж явахдаа, бүр ажлын байран дээрээ хүртэл гэмт халдлагад өртөх тохиолдол сүүлийн зургаан сард эрс нэмэгдлээ. Түргэн тусламжийн төвийн хувьд нийт 178 эмч, ажиллагсадтай, түүний 70 хувь нь эмэгтэйчүүд. Гэтэл дуудлагаар тусламж, үйлчилгээ үзүүлж буй эмч нар маань согтуу, танхай иргэдийн гэмт халдлага, дарамт заналхийлэлд цөөнгүй удаа өртөж байна. Эмч нарыг хэл амаар доромжилж, гүтгэх гүжирдэх асуудал хэрээс хэтэрсэн. Иргэд маань аливаад хүлээцтэй, зөв хандлагатай байж эмч, эмнэлгийн ажилтнуудын ажил үүргээ гүйцэтгэхэд саад учруулж, элдэв эрсдэлд оруулахгүй байх нь чухал юм” хэмээсэн.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан...
