Монгол Улсын засгийн газраас 2019 оны гуравдугаар сарын 01-нээс эхлэн өргөн хэрэглээний нийлэг уутыг худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглосон шийдвэрийг гаргажээ.
Тодруулбал, ирэх оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн бидний хэлж заншсанаар 10-н, 50-н, 100-н гэх мэт бүх төрлийн гялгар уутыг худалдаалахыг хориглож, хэрэглээг нь хязгаарлаж байгаа юм байна. Тус шийдвэрийн хэрэгжилтэд Гаалийн Ерөнхий Газар, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар болон бусад холбогдох байгууллагууд хяналт тавьж ажиллах аж.
Энэ талаар УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хэлэхдээ, “0,035 мм-ээс нимгэн сав баглаа боодлын зориулалтаар хэрэглэгддэг хальсан уутыг хориглож байна. Энэ бол байгальд хамгийн хор хөнөөлтэй. Ингэснээр цаашид байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгаа бүх эх үүсвэрийг хязгаарлах бодлогыг эхлүүлж байна.
Нөгөөтэйгүүр, жил орчмын өмнөөс энэхүү шийдэвэрийг гаргаж, олон нийтэд зарлаж байгаа нь иргэд болон импортлогчдод эртнээс мэдээлэл хүргэж, бэлтгэлээ хангах боломж олгож байгаа явдал юм. Арван сарын өмнө мэдэгдэж байгаа учир одоо байгаа нөөцөө дээрх хугацаанаас өмнөх дуусгах ёстой” гэжээ.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
