Энэхүү уулзалт нь жил бүр болдог бөгөөд энэ жилийн уулзалтад Европын Холбоо, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Бүгд Найрамдах Итали Улс, Бүгд Найрамдах Австри Улс, Нидерландын Хаант Улс зэрэг 21 улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд нар, мөн Европын Холбооны бусад орнуудын Элчин сайдын яамны төлөөлөл оролцсон юм.
Европын Холбооны орнуудын Элчин сайд нарыг төлөөлөн Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Траян Лауренцю Христеа үг хэлж, Европын Холбооны зүгээс хоёр талын харилцаа, хамтын ажиллагаанд анхаарал хандуулан ажиллаж буйг тэмдэглэв.
Европын Холбооны орнуудын Элчин сайд нар хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх чиглэлээр болон 2017 оны 11 дүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн Европын Холбоо, Монгол Улс хоорондын Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд хичээл зүтгэл гарган ажиллахыг Элчин сайд Траян Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад уламжлав. Мөн Монгол Улсын Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулалтын ил тод байдал, орчныг сайжруулах чиглэлээр үргэлжлүүлэн ажиллах хэрэгтэйг онцлоод, хоёр талын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг хэрэгжүүлэхэд тууштай ажиллахыг хүслээ.
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд нарын сонирхсон асуултад хариулж, Монгол Улсын аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарын хөгжил, хэрэгжүүлж буй бодлого, хийж буй ажлуудын хүрээнд санал бодлоо солилцов. Тухайлбал, Европын орнуудаас хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарын нарийн мэргэжилтнүүдийг Монголд урьж ажиллуулах, туршлага солилцох чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байдгаа илэрхийллээ. Түүнчлэн, ирэх онд тохиох Монгол Улс, Европын Холбооны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг үр дүнтэй, бүтээлчээр тэмдэглэн өнгөрүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэсэн юм.
Уулзалтын төгсгөлд Элчин сайд нар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хүлээн авч уулзаж, нээлттэй ярилцлага өрнүүлсэнд нь талархал илэрхийлээд, уламжлал болон зохион байгуулагдаж буй уг уулзалт цаашид үргэлжилж, хоёр талын хамтын ажиллагаа бүхий л түвшинд бэхжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв.
Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба
More Stories
“Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлье” сургалт эхэллээ
Хан-Уул дүүргийн ИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх “Дуугарах цаг” аяны хүрээнд...
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Тэрбээр “Сүхбаатар дулааны цахилгаан станц”-ийн нээлтэд оролцов. Энэ станц орон нутгийн...
ЗГ:2030 он гэхэд 100 мянган өрхийг орон сууцанд оруулах бодлогыг зорилгоо болгон ажиллаж байна
Өчигдөр /2026.11.03/ 15:00 цагаас Төрийн ордны зүүн талын галарейд “100 мянган айлын орон сууц Үндэсний хөтөлбөрийн тухай мэдээллийг сэтгүүлчидэд өгөх...
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын 5...
16 настай охины амийг хөнөөсөн Ц.Давгадорж нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан энэ сарын 29-нд болно
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2026 оны аравдугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
