АТГ-ын ажлын хэсэг 12 аймгийн 34 суманд ажиллаж ирээд өдгөө тайлангаа нэгтгэж буй. Энэ үеэр нийтийн албан тушаалтнууд, Засаг дарга, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын удирдлагууд хууль зөрчин эрх мэдлээ хэтрүүлсэн, олон хэрэг, зөрчлийг илрүүлэн таслан зогсоож, зарим ноцтойд нь эрүүгийн хэрэг үүсгэж эхэлсэн юм.
Тухайлбал, Өмнөговь аймгийн удирдлага Засаг даргын нөөц хөрөнгийг зориулалт бусаар зарцуулан, дайллага, цайллаганд ихэнх нөөцөө үрсэн байгаа аж. Тус аймаг уг нь 1.1 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн юм байна. Сангийн сайдын баталсан журамд зааснаар уг хөрөнгийн 30-аас доошгүй хувийг Засаг даргын нөөцөд байлгах ёстой. Гэвч Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц хөрөнгө ердөө 8.4 хувийн үлдэгдэлтэй байжээ. Ихэнх нь зочид төлөөлөгчдийг угтах үдэх дайллага, цайллаганд зарцуулсан хэмээн АТГ-ынхан тайлбарласан сурагтай.
Тэгвэл АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэд хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд байгаа аж. Түүнийг албан тушаалаа урвуулан энэ оны хоёрдугаар сард сард тендер зарлалгүй 195 сая төгрөгөөр автомашин, 130 сая төгрөгөөр экскаватор шууд худалдан авч, төсвийн хөрөнгө зориулалтын бусаар зарцуулсан хэмээн буруутгаж байгааг эх сурвалжууд мэдээллээ. Мөн өөр үйлдлүүд ч гарч ирж болзошгүй гэнэ. Бид Засаг дарга нарын хууль бус үйлдлийн талаар эргэн мэдээлэх болно.
Г.РАВЖАА
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар бороо, нойтон цас орно
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарахыг цаг уурын байгууллагаас мэдээллээ. Хур тунадас: 16-ны өдөр Увс, Ховд, Завхан,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
