Гэр бүлийн тогтворгүй харилцааны улмаас бага насны хүүхдүүд хүчирхийлэлд өртөх явдал газар авсаар байна. Дагавар хүүгээ ноцтой гэмтээсэн хэрэг гарлаа.
Хэргийг тодруулбал, Энэ сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэгэн нийтийн байранд согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ дагавар хүүгийнхээ хүзүү, мөрийг заазуурдсан хэрэг гарчээ. Хэргийн талаарх дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллагад иргэнээс ирүүлсэн аж. Цагдаагийн алба хаагчид мэдээллийн дагуу очиход тус согтуурсан иргэн 16 настай дагавар хүү рүүгээ дахин гэмтээхээр дайрч байх үед зогсоож, тухайн хэрэг үйлдсэн этгээдийг таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Тухайн хүүг яаралтай түргэн тусламжаар эмнэлэгт хүгэсэн бөгөөд тухайн хүү хүнд гэмтэл авсан учраас эмчилгээ хийлгэж байна. Уг хэрэгт Эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагааг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байна.
More Stories
“Хунт нуур” балетыг хоёр өөр театрын тавилтаар үзэгчдэд хүргэнэ
"Хунт нуур" балетын симфони оркестор хөгжим нь тухайн бүжгэн жүжгийн далай тэнгис, хунгуудын уран хөдөлгөөн, хүний хайр дурлалын ариун сайхныг...
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани...
Нийслэлийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулж барилгажуулах дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ...
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН МАРДАЙН “УРАН”-Ы ТӨСӨЛ УРАГШИЛЖ БАЙНА
Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургадугаар сард “Дорнод Уран” нэртэй...
ТЭРТЭЭХ ХААЛТТАЙ МАРДАЙН ОРД НЭЭЛТТЭЙ ТӨСӨЛ БОЛОН ДАХИН СЭРГЭХ ГЭЖ БАЙНА
Зөвлөлтийн үеийн нууцлагдмал түүхтэй Мардайн ураны орд өнөөдөр шинэ шатанд шилжихэд бэлэн болжээ. Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” ХХК 2025...
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ- 2025 Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт 2025 оны 06...