Улсын бүртгэлийн ерөнхий хууль шинэчлэгдэж, энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Хуулийн ерөнхий агуулга, хуулийг шинэчлэх шаардлага нь бүртгэлтэй холбоотой иргэдийн өмнө тулгардаг чирэгдэл, хүндрэлийг арилгах зорилготой. Бүртгэлийн байгууллага ерөнхий газар, зуун айлд бүх төрлийн үйлчилгээг үзүүлэх гээд иргэдэд чирэгдэл учруулж, дараалал үүсгэн бухимдуулахаас татгалзаж байна. Тиймээс Улсын бүртгэлийн байгууллагаас үзүүлж буй үйлчилгээний нэлээд хувийг анхан шатны байгууллага, нэгж рүүгээ шилжүүлжээ. Хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор төвлөрлийг сааруулж, ачааллыг багасгах зорилгоор www.burtgel.mn гэсэн хаягтай цахим үйлчилгээний системийг ажиллуулж эхлээд байна.
Уг www.burtgel. mn хаягаас арван төрлийн лавлагааг авах боломжтой. Тодруулбал,
- Иргэн төрсний, гэрлэсний, гэрлэсэн эсэх
- Гэрлэлт цуцлуулсныг бүртгүүлсэн тухай,
- Оршин суугаа газрын хаягийн, цахим үнэмлэхийн
- Хуулийн этгээд бүртгэлтэй болон хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа
- Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх, үл хөдлөх эд хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагаануудыг цахимаар авч болно гэсэн үг.
Уг цахим үйлчилгээнд Улсын бүртгэлийн ерөнхий хуульд заасан дөрвөн төрлийн нээлттэй мэдээллүүдийг байршуулжээ. Тухайлбал, хуулийн этгээдийн мэдээлэлтэй холбоотойгоор хуулийн этгээдийн нэр хаяг, төрөл, хэлбэр, үйл ажиллагааны чиглэл, үүсгэн байгуулагчийн нэр, тэдгээрийн тоо, хувьцаа эзэмшигчийн нэр зэрэг мэдээллүүд нээлттэй болсон. Түүнчлэн нэрийн сан, хаягийн сан, эд хөрөнгийн зарим мэдээллүүд нээлттэй болсон. Burtgel.mn хаягаас өнөөдрийн байдлаар G-mobile, Skytel-н хэрэглэгчид хандалт хийж, нэг удаагийн нууц дугаар авч, дээр дурдсан лавлагаануудаас сонголтоо хийн авах бүрэн боломжтой юм байна.
More Stories
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
Туул голын салаанд автомашинтайгаа боогдсон иргэдийг аварлаа
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэх дуудлагыг өнөөдөр...
Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн...
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймгийн нутагт Монгол-Оросын хил дээр ажиллаж, улсын хилийг хоёр дахь...
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлт
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 28 хүрсэн гэж Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн...
