Хуваарийн дагуу өнөөдөр намын бүлгүүд хуралдаж энэ долоо хоногт байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийн талаар баримтлах байр сууриа нэгтгэх ёстой.
Яг одоо УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна. Харин УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан болох эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Тус бүлэг хуралдахгүй байж ч магадгүй байна гэх мэдээлэл байна.
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын гишүүдийг зохион байгуулалттай авилгадсан У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах мөн сонгогчдын итгэлийг алдаж, шударга ёс, үндэсний эрх ашгийг уландаа гишгэж өөрийн компанид зээл авсан УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцохыг шаардсан. Тус бүлэг шаардлагыг биелүүлэх хүртэл Байнгын хороо, УИХ-ын чуулганы хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдээд байгаа билээ.
Энэ долоо хоногт УИХ-ын байнгын хороодын хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолийн төсөл, Харилцаа холбооны тухай, Радио долгионы тухай, Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм. Мөн Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, болон Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товлосон байна.
Дашрамд дурьдахад Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр энэ сарын 08-нд тохиож буй юм. Үүнтэй холбогдуулан Засгийн газар энэ сарын 08, 09-нд бүх нийтээр амрах шийдвэр гаргасан. Тиймээс энэ долоо хоногийн пүрэв, баасан гарагт УИХ-ын нэгдсэн чуулган хуралдахгүй юм.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
