Ээж минь Багануур дүүрэгт амьдраад багагүй хугацаа өнгөрч байгаа юм л даа. Тэгээд хотод ирж мэс засалд орохоор болоод тус дүүргийн Хаан банкны салбараар орж данс нээлгэсэн юм.
Тэгээд л тиллер охинд нь хэлж л дээ.
Анх удаа Хаан банкаар данс нээлгэж байгаа болохоор тэгээд ч 70 шүргэж яваа хүн юу эсийг асуух вэ дээ, нэлээн л шалгааж үзэсгэлэнт охиныг залхаасан бололтой догоо.
Учир юун хэмээвээс ээж маань харилцааныхаа төгсгөлд ” За, баярлалаа. Их олон юмтай болчихлоо. Одоо эгчдээ мобайл суулгаад өг ” гэсэнд өнөөх үзэсгэлэнт охины хөмсөг зангирч, нүд нь гялалзан ” Та одоо юун их юм хийлгэдэг юм. Мобайлаар яах гээд байгаан. Та ажиллуулж мэдэх юмуу. Ийм хөгшин юм байж. Одоо болно,яв ! ” гэсэн байх юм.
Ээж ч гуйж л дээ. ” Гүйээ харин наадахыг чинь сурчихвал настай хүн ийш тийшээ явж хүндрэл болохгүй, сууж байгаад л төлбөрөө хийчихвэл амар юм даа ” гэсэнд өнөөх
” үзэсгэлэнт ” хэсэг утсыг нь оролдож байгаад ” За болсон. Та одоо яв ” гэжээ.
Ээж ч хөөрөн хотод ирж, манайд байхдаа ээж нь мобайл суулгасан. Одоо төлбөрөө төлж үзье гээд л оролдож байснаа ” Ганаа, баахан нууц юм нэхээд байх юм. Тэр нь хаана байна” гэдэг юм. Банкнаас чинь танд хэлж өгөх ёстой доо гэтэл ” Өө тэр охин дургүйцээд залхаад яв, хөгшин юм байж гээд байсан тэгээд л болчихлоо гэж хуураад л намайг явуулчихаж ” гэж нээх санаа алдан хэлэхэд нь лавшруулж асуугаад дээрх бүгдийг сонсоод багтрахаа шахлаа.
Очиж уулзана гэсэн ” Яах вэ, миний хүү ажлаас нь халчихвал яана ” гэх юм. Ээждээ ч эгдүү хүрч аашаа гаргачихлаа.
Та нар л өдий насыг насалж үйл бүтээлээ хийчихсэн хүмүүс залуу үедээ хэлж сургахгүй бол тэд хэзээ хүмүүжих юм гээд л бууж гарлаа.
Үнэхээр дургүй хүрлээ.
Хөгшин хүн мобайл хэрэглэж болдоггүй гэсэн хууль байна уу ??
Мобайлыг нэг ч гэсэн хэрэглэгч шинээр нээлгэх нь танай Банкинд л ашиг орлого өгнө.
Үйлчилгээний байгууллагын ажилтан гэдгээ үргэлж сана, ” үзэсгэлэнт ” ээ.
Ээжид минь танай байгууллагаар үйлчлүүлэх шаардлага гарсан учраас зорьж очсон.
Тийм байхад 5, 5-н хүүхдийг хүний зэрэгт хүргэж өчнөөн ач гучтай болсон сайхан буянтай буурлыг хөгшинөөр нь дуудаж хөөж гаргадаг чи яг ХЭН БЭ ???
Чамтай заавал очиж уулзана. Удирдлагат чинь хэлж хариуцлага тооцуулна.
Чиний мууг үзэхдээ биш шүү. Чиний ирээдүйн 40-50 жилийн амьдралд чинь, хүн болж төлөвшихөд чинь сургамж болох үүднээс гэдгийг оготор тархиндаа ухна биз !!
Ээжийгээ эрхээ эдэлснийхээ төлөө, бас танай байгууллагат орлого оруулсаныхаа төлөө доромжлуулж гарсан гэж бодохоор үнэхээр уур хүрээд байна шүү !!!!!!
ЖИЧ : Ээж аль салбарыг нь хэлэхгүй байна. Аавыгаа дуурайсан Заргач нөхөр юмаа гээд намайг аашлаад байна.
Гэхдээ би заавал чамайг олно. Чи алдаагаа мэдэж байж засна.
Мэдэхгүй бол энэ хэвээр явсаар 2 жилээс цааш амьдрахад чамд хэцүү болно. Чиний сайн сайхны төлөө би заавал олж уулзах болно.
Бас Дутагдлын хажуугаар дуугүй өнгөрсөн Хүн та Бэртэгчин шүү !!!
Багануур дүүрэгт ажил хэргээ явуулж буй ХААН БАНК – ны дугаар салбарын ажилтанд зориуллаа !!!
Ганцэцэг Ганаа

More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан...
