Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогын хүрээнд нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн хэрэглэсэн цахилгааны шөнийн тарифыг арваннэгдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарын 31 хүртэл хөнгөлдөг. Ирэх оны төсвийн төсөлд үүний нөхөн олговорт зориулан 16.4 тэрбум төгрөг зарцуулахаар тусгажээ. Энэ онд 5.9 тэрбум төгрөг зарцуулсан юм байна.
Ирэх онд гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн цахилгааны тарифыг хөнгөлөхөд зарцуулах мөнгөний хэмжээ нэмэгдэж байгаа нь агаарын бохирдлыг бууруулах яндангийн шүүлтүүрийг айл өрхүүдэд ашиглуулснаар цахилгааны хэрэглээ нэмэгдэнэ гэсэн тооцоололтой холбоотой юм байна. Шөнийн цахилгааны тарифыг хөнгөлснөөр арваннэгдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарын 31 хүртлэх хугацаанд нэг айлын цахилгааны төлбөрөөс 26700 төгрөг хэмнэгдэх тооцоо гарсан бөгөөд 154 мянган айл өрх хамрагдана гэж үзжээ.
More Stories
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...
“Оюу Толгой” төслийн Монголд ногдох өгөөжийг 60 хувиас нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавилаа
Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны нэгдүгээр сард “Оюу Толгой” төсөлд Монгол Улсын эрх ашгийг хангуулахаар “Оюу Толгой” ХХК болон “Рио...