Мах нийлүүлдэг компанид ажилладаг бүсгүй нэгэн өдөр ажлаа дуусгаад ямар нэгэн зүйл шалгахаар махны агуулах бүхий хөлдөөгч рүү оржээ. Гэнэт, гай таарч, хөлдөөгч өрөөний хаалга хаагдаж, бүсгүй дотор нь түгжигдэж орхижээ. Ажлын цаг дууссан, дээр нь хөлдөөгч бүхий агуулах нь маш бат бөх хана, хаалгатай учир бүсгүйн тусламж эрэн хашгирахыг хэн ч сонсох боломжгүй байсан юм.
Таван цаг өнгөрч, бүсгүйг үхэл, амьдралын зааг дээр хэвтэж байхад нь компанийн харуул гэнэт хөлдөөгчний хаалгыг онгойлгосон байна. Ямар ч найдваргүй, үхлээс өөр замгүй болсон нөхцөлөөс бүсгүй ийнхүү гайхамшигтайгаар аврагдсан байна. Энэ явдал болж өнгөрсний дараа бүсгүй амийг нь аварсан харуулаас яагаад ажлынх нь үүрэгт ороогүй байхад агуулахын хаалгыг онгойлгох болсоныг нь асуухад Тэрбээр: “Би энэ үйлдвэрт 35 жил ажиллаж байна. Зуу зуун хүмүүс өдөрт энэ үйлдвэрээр орж гардаг. Энэ олон хүмүүсээс надтай өглөө мэндчилж, орой явахдаа баяртай гэж хэлдэг цөөхөн хүмүүсийн нэг нь чи байсан юм. Олон хүмүүс надтай үл үзэгдэгч хүн мэт харьцдаг. Өнөөдөр өглөө, чи бусад өдрүүдийн адил ирэхдээ надтай мэндчилсэн. Харин, орой нь чиний “Баяртай, маргааш уулзая” хэмээх үгийг сонсоогүй болохоор би гэнэт санасан юм. Ингээд л би үйлдвэрийн орчныг шалгаж үзэхээр шийдсэн юм даа. Таны өглөө ирэх, явах бүрдээ “сайн уу”, “баяртай” гэх үг намайг хэн нэгэн гэдгийг байнга сануулдаг байсан учир би энэ үгийг байнга хүлээдэг болсон байжээ. Таны “баяртай”-г сонсоогүй нь танд ямар нэгэн юм тохиолдсон байх вий гэсэн бодлыг толгойд минь оруулсан юм” гэжээ. Ийнхүү бүсгүй сайхан сэтгэл нэгэн өдөр түүний амийг аварсан байна.
Ийм л байхыг хүснэ. Бусдыг байгаагаар нь бүү дүгнэ.
More Stories
Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 6-д-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...
Авто засварын газрын Вьетнам иргэд нэгнийхээ аминд хүрчээ
Бүгд найрамдах социалист Вьетнам улсаас Монгол Улсад хөдөлмөр эрхлэхээр ирж, авто засварын газарт ажиллаж байсан Вьетнам иргэд нэгнийхээ аминд хүрсэн...
Үе тэнгийнхээ нүдийг сохолсон өсвөр насны хүүд 4 жилийн хорих ял оноолоо
Сургуулийнхаа хөл бөмбөгийн талбайд үе тэнгийнхээ хүүхдийг цохиж, эрүүл мэндэд нь нөхөж баршгүй хүнд хохирол учруулсан өсвөр насны шүүгдэгч Б-д...
“Орон нутагт эмч нарын тоо дутаагүй, харин тогтвортой ажиллах “хөшүүрэг” дутагдаж байна”
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: "Эмч нарыг орон нутагт тогтвортой ажиллуулах хөшүүрэг хэрэгтэй" "Манай улсын статистикийг харахад эмчийн тоо дутаагүй. Гол...
Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа. Улсын хэмжээнд хийсэн эрсдэлийн үнэлгээгээр...
С.Сэрчмаа: УБ паласын хамгийн сүүлчийн тоглолтыг хийсэндээ тун ч баяртай байгаа
МУСТА, поп дива, хайрын дууч С.Сэрчмаатай ярилцлаа. Хамгийн сүүлд тэрээр дуучин Т.Цогсогмаатай "Дурсамж дүүрэн улирал" дуугаа хамтарч дуулан дүрсжүүлжээ. -Дуучин...
