Өвөрхангай аймгийн Хархорин сум “Ганган Орхон” багийн нутаг дэвсгэрт байрлах “Манлай-Тод” захаас монет болон мөнгөн эдлэл, мөн 70 орчим гар утас хулгайлсан этгээдийг цагдаагийн алба хаагчид ээлжит үйлдэл дээр нь баривчилсан байна. Тус аймгийн цагдаагийн газраас аймгийн зах, худалдааны төвүүдээр үнэт эдлэл, гар утас хулгайлдаг этгээд их хэмжээний хохирол учруулаад байгаа талаар Цагдаагийн ерөнхий газарт ирүүлсэн байна. Энэ дагуу 2018 оны есдүгээр сарын 5-наас 9 дүгээр сарын 6-нд шилжих шөнө Нийслэлийн цагдаагийн газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид сэжигтэн этгээдийг дайчлан баривчилсан байна. Уг хэргийг нийслэл хотод орших суух хаягтай 30 настай Б үйлдсэн болохыг тогтоон шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж. Хэрэгт холбогдон шалгагдаж байгаа этгээд нь дээрэм болон хулгайлах төрлийн гэмт хэрэгт өмнө нь хэд хэдэн удаагийн ял шийтгэл эдэлж байсан этгээд болох тухай холбогдох эх сурвалж өгүүллээ.
More Stories
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
Туул голын салаанд автомашинтайгаа боогдсон иргэдийг аварлаа
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэх дуудлагыг өнөөдөр...
Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн...
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймгийн нутагт Монгол-Оросын хил дээр ажиллаж, улсын хилийг хоёр дахь...
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлт
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 28 хүрсэн гэж Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн...
