НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан өчигдөр болж Зуун айл буюу Сүхбаатар дүүргийн 10,11,12-р хорооны нутаг дэвсгэрт байрлах төвлөрсөн барилгын материалын зах, худалдааны төвийг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх асуудлыг хэлэлцжээ. Уг ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Ч.Гантулга ИТХ-ын Тэргүүлэгчдэд мэдээлэл өгч шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг танилцуулсан байна.
Өнгөрсөн хугацаанд энэхүү ажлыг зохион байгуулах талаар санал, дүгнэлт судалгаа, төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгээс 12 удаагийн хуралдаан, 3 удаагийн ажил байдалтай танилцах уулзалт зохион байгуулжээ. Мөн 100 айлын барилгын материалын худалдаа эрхлэгчдийн төлөөлөлтэй 5 удаагийн уулзалт хийж санал солилцсон байна.Үүний үр дүнд нийслэлийн төв цэгт орших барилгын материалын худалдааны зах, төвийн үйл ажиллагааг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд цэгцлэх, стандарт шаардлагыг мөрдүүлж ажиллах, гар дээрээс болон гадуурх худалдааны цэгүүдийн үйл ажиллагааг зогсоох, агаар, хөрсний бохирдол үүсгэж байгаа үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх зайлшгүй шаардлагатай гэсэн дүгнэлт гарчээ.
Хууль тогтоомж зөрчин үйл ажиллагаагаа явуулж байгаа үйлдвэрүүдийг шилжүүлэн байршуулах талаар Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Налайх дүүргүүдийн Засаг дарга нарыг ажлын хэсгийн хуралдаанд урьж оролцуулан санал авсан байна. Энэ үеэр Налайх дүүргийн Засаг даргаас бусад дүүргийн Засаг дарга нар хүлээн авах газар байхгүй тухайгаа илэрхийлжээ. Тиймээс Налайхын барилгын материал үйлдвэр техологийн паркаас өөр газар барилгын материалын үйлдвэрүүдийг хүлээн авах боломжгүй болоод байгаа юм байна.
Иймд барилгын материалын үйлдвэрүүдийг нүүлгэх шилжүүлэх Налайхын Барилгын материалын үйлдвэрлэл технологийн паркийн дэд бүтцийг сайжруулах ажлын хүрээнд Налайх-Чойрын чиглэлийн төв замтай холбох, 100 айлын уулзвараас 32-ын тойрог хүртэл автозамын зам талбайг шинээр засаж сайжруулах, өргөтгөлийн ажлыг хийх мөнгөн хөрөнгийг шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаагаа НИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцуулжээ. НИТХ-ын Тэргүүлэгчид энэ асуудлыг дэмжиж ирэх сарын 3-ны дотор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг тус мөнгөн хөрөнгийг хэрхэн шийдвэрлэх тухай саналаа танилцуулахыг даалгасан байна.
More Stories
ШИНЭ ЦЭРГҮҮД ЦЭРГИЙН ТАНГАРГАА ӨРГӨЖ, ЭХ ОРНЫХОО ДАРХАН ХИЛИЙГ МАНАХ ҮҮРГЭЭ ХҮЛЭЭН АВЛАА
Хилийн цэргийн 0164 дүгээр ангид 2026 оны нэгдүгээр ээлжээр татагдан ирсэн дайчдын “Цэргийн тангараг өргөх ёслол” болж, Хууль зүй, дотоод...
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулна. Нийслэлийн зүгээс...
Улаанбаатар хот орчмоор 18 градус дулаан байна
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон...
МАН: Гишүүн бүрийн оролцоог хангасан ENAM 3.0 платформыг хэрэглээнд нэвтрүүллээ
Монгол Ардын намын гишүүд, дэмжигчид хаанаас ч холбогдож санал хүсэлтээ илгээх, оролцох, түүнийгээ үнэлүүлэх, үр дүнд хүргэх боломжтой гишүүн төвтэй...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзаж, бодлого, үйл ажиллагаа, санаачлан хэрэгжүүлж байгаа “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Тэрбум...
“ҮНЭНИЙ ХААН БУДДА” ЖҮЖИГ
Оюун санааны сэргэн мандалтын цаг нь ирлээ Бурхан багшийн амьдралын зам, гэгээрлийн үзэл санааг квант механикийн онолд суурилсан шинжлэх ухаанч...
