Нийслэлийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн хохирол ихтэй хулгайлах гэмт хэргийг тус цагдаагийн газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид шуурхай илрүүлэн шалгаж байна. Тухайлбал, 2017 оны аравдугаар сард Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн Э-ийн гэрээс 200 орчим сая төгрөгийн үнэтэй, алтаар бүрсэн эмээл, 2018 оны дөрөвдүгээр сард Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин суух иргэн О-ийн гэрээс 60 орчим сая төгрөгний алт мөнгөн эдлэл алдагдсан хэргүүдийг тус хэлтсийн алба хаагчид илрүүллээ.
Мөн 2017 оны аравдугаар сард “Чансаа” дэлгүүрийн 50 орчим сая төгрөгийн бараа, материалыг бүлэглэн хулгайлсан гурван эмэгтэйг илрүүлэн шалгахад тэдний хоёр нь өмнө нь хулгайлах гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдэж байсан нь тогтоогджээ. Иймд иргэд та бүхнийг энэ төрлийн гэмт хэрэгт өртөхгүй байж, урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн цагдаагийн газраас анхаарууллаа.
С.Онон
More Stories
Үндэсний Аудитын Газраас “COP17”-ын санхүүжилтийн зарцуулалт, үр дүнд аудит эхлүүллээ
Үндэсний аудитын газраас Монгол Улсад зохион байгуулсан Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын...
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэргий Милена Милатовичийн хамт 2026 оны 09 дүгээр сарын...
Өнөөдөр гурван байнгын хороо хуралдана
Өчигдөр буюу 2026.09.07-нд | УИХ-ын ээлжит бус чуулган хуралдсан. Ирэх даваа гараг хүртэл дахин чуулган хуралдахгүй, байнгын хороод хуралдах юм....
МАН-ын бүлгийн хуралдаанаар яг одоо төсвийн тодотгол хэлэлцэж байна
Одоогийн байдлаар төсвийн тэнцвэржүүлсэн орлого 17.3 их наяд төгрөг, нийт зарлага 19.5 их наяд төгрөг болж, төсвийн алдагдал 2.2 их...
Шинээр 16.000 өрхийг оруулж ипотекийн 6 %-ийн зээлэнд 14.000 айлыг хамруулж байна
Н_Учралын засгийн газраас орон сууцанд шинээр 16.000 өрхийг оруулж ипотекийн 6 %-ийн зээлэнд 14.000 айлыг хамруулж 2.000 айлыг түрээслээд өмчлөх...
Гашуунсухайт боомттой холбох хэсгийг 2027 онд ашиглалтад оруулна
Монгол, Хятадын хоёр дахь хил дамнасан төмөр зам болох Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын дээд бүтцийн ажлыг 2026 оны...
