Орхон аймгийн зэргэлдээх аймаг сумдад малын гоц халдварт Шүлхий өвчин гарсантай холбоотойгоор урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, 2 хянан шалгах, халдваргүйжүүлэх постыг тус ажиллуулж байгаа. Уг постоор өвчлөөд үхсэн малын мах тээвэрлэн орон нутагт нэвтрэх гэсэн тохиолдол 2 удаа гарчээ. Хянан шалгах, халдваргүйжүүлэх постынхонажил үүргийнхээ хүрээнд нэгийг нь нь халдваргүйжүүлэн устгалд оруулж, цагдаагийн газар шалгаж байгаа аж. Мэргэжлийн хяналтын газар, БӨС, хяналт шалгалтын постын зүгээс энэ төрлийн эрсдэл баяр ёслолыг далимдуулан гарч болзошгүй байгаа тул иргэд зориулалтын талбай стандарт бүхий худалдааны төвөөр үйлчлүүлэх, гадуур болон бусад газраар үйлчлүүлэхдээ аль болох гараар татсан мах зэргийг авахгүй байхыг анхааруулж байна.
Орхон аймагт малын мах худалдаалах “Таван эрдэнэ” зах дээр махны худалдааг төвлөрүүлэх болсонтой холбоотойгоор аймгийн авто тээврийн байгууллагатай хамтран тус зах руу нийтийн тээврийг зорчуулах тал дээр холбогдох албад хэлэлцээр хийж байна.
С.Номин
More Stories
Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 6-д-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...
Авто засварын газрын Вьетнам иргэд нэгнийхээ аминд хүрчээ
Бүгд найрамдах социалист Вьетнам улсаас Монгол Улсад хөдөлмөр эрхлэхээр ирж, авто засварын газарт ажиллаж байсан Вьетнам иргэд нэгнийхээ аминд хүрсэн...
Үе тэнгийнхээ нүдийг сохолсон өсвөр насны хүүд 4 жилийн хорих ял оноолоо
Сургуулийнхаа хөл бөмбөгийн талбайд үе тэнгийнхээ хүүхдийг цохиж, эрүүл мэндэд нь нөхөж баршгүй хүнд хохирол учруулсан өсвөр насны шүүгдэгч Б-д...
“Орон нутагт эмч нарын тоо дутаагүй, харин тогтвортой ажиллах “хөшүүрэг” дутагдаж байна”
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: "Эмч нарыг орон нутагт тогтвортой ажиллуулах хөшүүрэг хэрэгтэй" "Манай улсын статистикийг харахад эмчийн тоо дутаагүй. Гол...
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.23-2026.03.01/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа. Улсын хэмжээнд хийсэн эрсдэлийн үнэлгээгээр...
