2017 оны 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын хүний эрхийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж, тус байгууллагын үйл ажиллагаанд хүний эрхэд суурилсан хандлага, арга зүйг төлөвшүүлэхэд ШШГЕГ-ын харьяа алба, байгууллагуудын сургалт хариуцсан ажилтнуудыг хүний эрхийн сургагч багшаар бэлтгэх, тэднээр дамжуулан хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулах зорилгоор “Хорих байгууллага ба хүний эрх” сэдэвт хүний эрхийн сургагч багш бэлтгэх кредит цагийн сургалт зохион байгуулжээ.
Тус сургалтаар “Эрүү шүүлтээс ангид байх эрх”, “Хорих байгууллага ба хүний эрх”, “Онцгой анхаарал шаардлагатай хоригдлууд”, “Хоригдлын хөдөлмөр ба албадан хөдөлмөрийг хориглох нь”, “Хуульчийн ёс зүй”, “Галт зэвсэг, тусгай хэрэгсэл, мэх хэрэглэх үед хүний эрхийг хангах нь” зэрэг сэдвээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төв болон орон нутгийн 38 алба хаагчийг оролцуулж, хүний эрхийн сургагч багшаар бэлтгэж, сертификат гардуулав. Сургалтад оролцогчид цаашид хүний эрхийн сургалт, сурталчилгааг харъяа анги байгууллагууддаа зохион байгуулах юм. Мөн дээрх сургалтад зориулж, Хүний эрхийн Үндэсний Комиссоос эрхлэн гаргаж буй цувралын 4 дэх дугаар болох “Хорих байгууллага ба хүний эрх” сэдэвт сургагч багш нарт зориулсан гарын авлагыг хэвлүүлэн өгсөн бөгөөд тус сургалтад оролцогчдыг олон улсын болон дотоодын хууль тогтоомж, дүрэм журмын хүрээнд бие даан судлах, эзэмших арга зүйг хослуулан хүний эрхийн сургалтыг дадлагатай нь хамтатган эзэмшүүлэх, цаашид үргэлжлүүлэн бие даан сургалт явуулах чадавхтай болгохыг зорьсон байна.
More Stories
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
Туул голын салаанд автомашинтайгаа боогдсон иргэдийг аварлаа
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэх дуудлагыг өнөөдөр...
Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн...
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймгийн нутагт Монгол-Оросын хил дээр ажиллаж, улсын хилийг хоёр дахь...
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлт
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 28 хүрсэн гэж Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн...
