Жүжиг эхлэх гэж байна. Энэ удаа тасалбар зарахгүй. Бүх суудал дүүрсэн. АН-ын засаглалын үед бий болсон Баттулга, Гансүх, Золжаргал хэмээх гурвалсан холбооны тухай ээлжит жүжиг эдүгээ үргэлжилж байна. Төмөр зам барих нэрээр үгүй хийсэн 250 сая ам.доллартай холбогдон шалгуулж байсан Баттулга Ерөнхийлөгч болсноор Гансүхийгээ татан авч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргаар томилчихлоо. Зугтаад алга болсон гэх Монголбанкны Золжаргал эх орондоо ирлээ. Эл алдарт гурвалсан холбоо одоо бүх хөзрийг атгаж байгаа. Тиймээс хэрээ хэрээнийхээ харыг гайхав гэгчээр хэнийг хэрхэн буланд шахах тухай драм үргэлжилж буй юм.
Товчхондоо бол луйварчин луйварчныхаа харыг гайхаж, хулгайч хулгайчийгаа хаацайлдаг энэ жүжиг Ерөнхийлөгч солигдох тоолонд тайзнаа ээлжлэн тавигддаг. Энэ удаа Элбэгээ болон түүний АН, МАН дахь халаас нэгт нөхөд үзэгч, нөгөө талд нь Баттулга ерөнхий найруулагч. Оффшорын жүжиг ч бас хөөрхөн тавилттай, хөнгөн шийдэлтэй. Цаазаар авах ялын асуудал ч бас хөшиг нээгдэхийн өмнөх хөлсний үзүүлбэр. Ерөнхийлөгч Баттулга хөшиг нээгдмэгц өөрийнхөө оффшор дансны тухай ярина гэж мөрөөдөж байна уу? Гансүх Солонгос руу гуйваад алга болсон 250 сая ам.долларын тайланг тавина, төмөр замын оронд овоолсон шороо үлдсэний учрыг тайлагнана гэж итгэж байна уу? Үгүй. Энэ зөвхөн хагарч бутарсан улс төр бизнесийн томоохон бүлэглэлийнхний хоорондын өрсөлдөөн, мөчөөрхөл, амрагийн явдал, атаа хорслын тухай жүжиг юм. Тайзан дээр дуулах боломж энэ удаа Баттулгад ирэв. Хэнд ч саналаа өгсөн хэнээтэй энэ бүлэглэлийн аль нэг гишүүн сонгогдчихоод байна гэхээр мөн ч олон гишүүнтэй, мөнгөө булаацалдан зодолдож дуусдаггүй хөөрхийс юм. Жүжиг болгон зодооноор эхэлдэг. Барьж хорьсноор үргэлжилдэг. Тавтай сууж, таалан соёрхож, алгаа хорстол ташаарай.
Р. Эмүжин
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
